/ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / Зуслангийн цагдаагийн хэсэгт нэмэгдэл бүрэлдэхүүн ажиллаж эхэллээ.

Зуслангийн цагдаагийн хэсэгт нэмэгдэл бүрэлдэхүүн ажиллаж эхэллээ.

Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар тушаалаар тус хэлтсийн Зуслангийн цагдаагийн хэсэгт Нийслэл хотын ногоон бүсийн орчимд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор жижүүрийн нэмэгдэл бүрэлдэхүүнийг томиллоо. Уг тушаалтай холбогдуулан өнөөдөр Зуслангийн цагдаагийн хэсэгт нэмэгдэл бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдыг Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс татаж нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Зуслангийн цагдаагийн хэсэг нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороодыг хариуцан 24 цагаар ажиллана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө