/ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / АМАР ТАЙВАН ХОРОО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМАР ТАЙВАН ХОРОО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүйн яамны 2015 оны “ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө “-д тусгагдсан хэсгийн байцаагчийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа  И.Баттөгсийн баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэдийн дунд 2015 оны 05 сарын 30-ны өдөр “ Амар тайван хороо” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Өдөрлөгийг 15-р хорооны Засаг дарга Б.Цогзолмаа, ИНХ-ын дарга Ж.Булганцэцэг, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Амгаланбаатар, зохион байгуулагч Ц.Даваасүрэн, ОНЦ Н.Оюунгэрэл нар удирдан зохион байгуулж явууллаа.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Цэрэнбатаа, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Баянмөнх, ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар, Чингэлтэй дүүргийн ЗДТ-ын газрын хороо хариуцсан мэргэжилтэн П.Амартүвшин нар оролцов.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тухайн хороонд 2014 оны эхний 10 сард хийсэн ажил, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаархи мэдээллийг хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Амгаланбаатар танилцууллаа.

 

Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сурталчилсан самбарууд байрлуулж хорооны цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг, гэр бүл  хөгжлийн төв, халамж, иргэний бүртгэл, хөдөлмөрийн ажилтан, нийгмийн ажилтангууд иргэдэд мэдээлэл хүргэж санал хүсэлтийг нь хүлээн авч газар дээр нь хариу өгч ажиллаа.

Мөн Улсын  тэргүүний 72-р сургуулийн сурагчдын  урлагийн хэсэгчилсэн тоглолт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэсийн алба хаагчдын гардан тулааны хэсэгчилсэн тоглолтыг иргэдэд үзүүллээ.

Өдөрлөгийн үеэр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түвшин ундраа, Вест, Оюу марал, Цагаан нуур зэрэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж оролцлоо.

Цагдаагийн 2-р хэлтэсийн ахлах байцаагч,цагдаагийн ахмад С.Ганбаатар аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлүүдэд Галт зэвсэг, Гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр яриа таниулга хийж санал хүсэлтийг нь авч ажиллаа.

 

Хэлтсийн алба хаагч нар иргэдэд цагдаагийн байгуулагын албанд хэрэглэдэг хувцас тусгай хэрэгсэлийг танилцуулж байгаа

 

 

Хороо хариуцсан хэсгийн байцаагч цагдаагийн ахмад О.Амгаланбаатар, олон нийтийн цагдаа Н.Оюунгэрэл нар цагдаагийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор цагдаагийн хэлтэсийн  хаагчид  500 иргэнд хууль эрх зүйн зөвлөлгөө өгч 15 гомдол мэдээлэлийг хүлээн авч  шийдвэрлэлээ.

Мөн цагдаагийн 2-р хэлтэсийн машинт эргүүл хариуцсан чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Болдбаатар, 15-р хорооны  нутаг дэвсгэрт машинт эргүүлийн 2 чиглэл 4 алба хаагч, явган эргүүлийн 8 чиглэлд 16 албан хаагчийг 12:00 цагаас 19:00 цаг хүртэл эргүүлийн чиглэлээр ажиллуулсан болно.

Алба хаагчид үүрэг гүйцэтгэх  хугацаанд хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг болон захиргааны зөрчил байхгүй амар тайван байлаа.

Арга хэмжээнд оролцож байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Цэрэнбатаа, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Баянмөнх, ахлах байцаагч, Чингэлтэй дүүргийн ЗДТ-ын газрын хороо хариуцсан мэргэжилтэн П.Амартүвшин нар иргэдээс цаашид ГХУС чиглэрээр иргэдээс санал авч иргэдийн хариултанд хариулж ажилалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө