/ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН

СЭТГЭГДЭЛҮҮД :

Serviceisy:
178.125.106.55
Здравствуйте друзья[url=http://vika-service.by/]![/url] Наша компания занимается свыше 10 лет ремонтом и обслуживанием оргтехники в городе Минске.Основные направления и виды нашей деятельности: 1)[url=http://vika-service.by/]Заправка и восстановление картриджей[/url] 2)[url=http://vika-service.by/]Ремонт и сервис оргтехники[/url] 3)[url=http://vika-service.by/]Ремонт и настройка компьютеров и ноутбуков[/url] 4)[url=http://vika-service.by/]SEO продвижение сайтов[/url] 5)[url=http://vika-service.by/]Разработка сайтов[/url] Всегда рады помочь Вам!С уважением,ЧУП ТЕХНОСЕРВИС ВИКТОРИЯ. [url=http://vika-service.by/]анализировать оптимизацию сайта[/url] [url=http://vika-service.by/]разработка простого сайта[/url] [url=http://vika-service.by/]интернет реклама разработка сайтов[/url] [url=http://vika-service.by/]seo продвижение подробно[/url] [url=http://vika-service.by/]сайт верстка[/url]
2017-03-31 20:42:01
ViktrozBar:
109.86.72.163
Мы хотим пригласить на наш ресурс парней и взрослых мужчин, которые хотят приобрести [url=http://viagra-tablet.ru/]сиалис левитра виагра что лучше[/url] и аналогичные лекарства по самой выгодной стоимости в Рунете. Мы продаём лишь сертифицированные пилюли, изготовленные на самых лучших фармацевтических заводах Европы и США. Благодаря минимальному числу цепочки посредников между фабриками и покупателем, наша аптека распространяет лекарства для усиления потенции по самым низким ценникам.
2017-05-28 08:23:29
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө

Хөтөлбөр

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин

Биелэлт

Хувь

 

1

2

3

4

5

 

Нэг. “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг

 хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ

 

1.1.Алба хаагчдын сахилга, ёс зүй,  ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар

1.1.1. Алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт өгч, сахилгын зөвлөгөөн хийж, гарсан шийдвэрийн дагуу арга хэмжээ зохион байгуулж, үр дүнг тооцох.

Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага дээшлэхэд нөлөөлнө.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхой нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсийн орон тоо батлах тухай” 315 дугаар тушаалаар офицер 90, ахлагч 69, энгийн 8, бүгд 167 орон тоотойгоор баталсан бөгөөд мөн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 752 дугаар тушаалаар жижүүрийн мөрдөн байцаагчийн 4, хэрэг бүртгэгчийн 2 орон тоог нэмж баталснаар нийт 173 орон тоотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

2015 оны 01 дүгээр улиралд Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн төв байгууллагаас гарсан тушаал, шийдвэр, Төрийн албаны зарчим, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх цагдаагийн ажил, үйлчилгээг сайжруулах, хуульд заасан эрх, үүргээ биелүүлэх, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын  Дээд  шүүхийн  Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтран баталсан "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах" тухай 2011 оны 87/111/118 дугаар захирамж, тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх” тухай албан даалгавар, 2015 оны 01/06 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг болон бусад цаг тухай бүр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллаа.

 

 

1.1.2. Сахилгын зөрчил гаргасан алба хаагчдын сэтгэл зүйн байдал, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох.

Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага дээшлэхэд нөлөөлнө.

Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хэлтсийн удирдах албан тушаалтнууд өглөөний рапорттай танилцаж, тухай бүр нийт алба хаагчдад хамаарал бүхий ажлын чиглэлийг өгч, ЦЕГ, УБХЦГ-ын дарга удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан, биелэлтийг тооцон, хийж гүйцэтгэсэн ажлын талаар тухай бүр хариуг хүргүүлэн ажилласан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаас 2014 оны 2/270 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүргийн “Алба хаагчдын албандаа итгэх итгэл, үнэмшлийг дээшлүүлэх, албандаа хүндэтгэлтэй, өөр хоорондоо хүнлэг, ёс зүйтэй ажиллах талаар тодорхой ажил, санаачлага гарган ажиллах” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн тасгийн даргаар ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа Ш.Намшираар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, Дэмжлэг үзүүлэх, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн нийт алба хаагчдад ажлын туршлагыг эзэмшүүлэх уулзалт, ярилцлага, сургалтыг зохион байгуулан ажиллаа.

Сахилгын зөрчил гаргасан алба хаагчдаас эрүүгийн 1 хэрэгт 1 алба хаагч шалгагдаж, сахилгын 14 зөрчилд 12 алба хаагч шалгагдсанаас 10 буюу 81% нь офицер, 2 буюу 19% нь цагдаа албан тушаалтай алба хаагч байна.

Мөн албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийн зарим алба хаагчийг ажлын үр дүнгээр сарын цалинг тодорхой хувиар хасах саналтай 2, үндэслэл тогтоогдоогүй 1 материалыг шалгаж шийдвэрлэсэн байна.

Албаны шалгалтыг явуулахдаа алба хаагчдад арга хэмжээ тооцохыг урьтал болголгүйгээр зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нарийн тогтоож, засч залруулах арга хэмжээг зохион байгуулан, дахин давтан зөрчил, дутагдал гаргахгүй байх талаар сэтгэл зүйн нөлөөллийн аргуудыг ашиглаж байна

Хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч нар алба хаагчдыг загнан, уурлаж уцаарлахаас зайлсхийж ухуулан ойлгуулах, төлөвшүүлэхэд онцгой анхаарч, алба хаагч нэг бүртэй ганцаарчлан  уулзаж, алдаа дутагдал, зөрчлийн талаар ярилцан дүгнэж зөвлөгөө, заавар өгснөөр тухайн алба хаагч ажилдаа хандах хандлага нь сайжирч байгаа нь удирдлагын нэг арга барил юм.

Алба хаагчдад өөрийгөө байнга хөгжүүлэх сэдэл, эрмэлзлэлийг бий болгож, хандлагыг төлөвшүүлэх, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор хэлтэс, тасгийн дарга, ахлахууд зөвлөгөө өгч, харилцааны доголдолтой 2 алба хаагчид зөвлөмж хүргүүлж ажилласан.

Алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд “Алба хаагчдаас гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоож, энэ чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажил зохиох”, “Албан үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга механизмыг боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой саналуудыг боловсруулан ЦЕГ-ын ДХАБГ-т хүргүүлэн хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

 

 

1.1.4. Цагдаагийн байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, харуул хамгаалалтыг чангатгах, дохиолол телекамерын системд холбогдох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Байгууллага, алба хаагчдын аюулгүй байдал хангагдаж ажлын хариуцлага дээшлэхэд нөлөөлнө.

Алба хаагчийн аюулгүй байдал, эрх зүй, нийгмийн баталгааг хангах зорилгоор алба хаагчдынхаа ар гэрийн гачигдал, гаргасан санал хүсэлт, албан ажилтай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэн, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах ажлыг зохион байгуулж байна. 

Хэлтсийн дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсгээс алба хаагч нарт өөрсдийн аюулгүй байдлыг хангах мэдлэг олгох, ур чадвараа дээшлүүлэх, шударгаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулав.

Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор явган болон машинт эргүүлийн алба хаагчдад эргүүлд гарахын өмнө үүрэг  өгч, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хутганаас хамгаалах хантааз, агсамжийг хэрэглүүлж хэвшүүлсэн.

Алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварын түвшинг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах сургалтуудыг албад нэгдсэн график төлөвлөгөөний дагуу явуулж байгаа эсэхэд орон тооны бус ажлын хэсгээс хяналт тавин ажиллаж байна.

Аюулгүй байдлыг хангах, дотоодын хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд хэлтсийн барилгын дотор талд 6, гадна талд 2 камерыг нэмж байрлуулан хяналт тавьж, галт зэвсэг хадгалах өрөөг стандартын дагуу тохижуулан цонхонд хамгаалалт төмөр хийж, дохиолол тавин хяналтын дэлгэцийг дэг журам сахиулагч цагдаа болон хэлтсийн даргын өрөөнд байрлуулан 24 цагийн хяналтад авч ажиллаж байна.

Хэлтсийн шинэ байр ашиглалтад орсонтой холбогдуулан галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчдад зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулан, онцгой байдлын хэлтсээс гаргасан анхааруулга, санамж сэрэмжлүүлгийг хэлтсийн нийтийн эзэмшлийн 00-ын өрөө, коридор, подвал зэрэгт байрлуулсан.       

 

 

Хоёр. “Сайн удирдлага зохион байгуулалтыг төлөвшүүлэх” гэсэн байгууллагын стратегийн

зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ

 

 

 

2.1.Дээд байгууллагаас гаргасан тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үр дүнг тооцох, удирдлага зохион байгуулалт

2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар, хөтөлбөр, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох.

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын үр дүн дээшлэхэд нөлөөлнө.  

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхой нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсийн орон тоо батлах тухай” 315 дугаар тушаалаар офицер 90, ахлагч 69, энгийн 8, бүгд 167 орон тоотойгоор баталсан бөгөөд мөн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 752 дугаар тушаалаар жижүүрийн мөрдөн байцаагчийн 4, хэрэг бүртгэгчийн 2 орон тоог нэмж баталснаар нийт 173 орон тоотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Тус цагдаагийн хэлтэс нь 2015 оны эхний хагас жилд Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн төв байгууллагаас гарсан тушаал, шийдвэр, Төрийн албаны зарчим, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх цагдаагийн ажил, үйлчилгээг сайжруулах, хуульд заасан эрх, үүргээ биелүүлэх, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

 

 

2.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнг тооцох

Хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажил үйлчилгээний чанарт ахиц гарна.

    Төрийн үйлчилгээний цахим машинаас цагдаагийн байгууллагаас олгодог бүх төрлийн лавлагаа, эөвшөөрөл авдаг үйлчилгээг бий болгох асуудлаар саналаа хүргүүлсэн ба одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологийн газраас бүх хороодыг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдтэй холбож, дүүргүүдийн хэлтэс албадууд хороодтой шууд мэдээлэл солилцох боломж бүхий нэгдсэн сан бүрдүүлэх ажлын хэсэгт холбогдох саналыг боловсруулан хүргүүлж, хамтран ажиллаж байна.

    Тус цагдаагийн хэлтэс нь ЦЕГ-аас нэг загварт оруулан шинэчлэн нээсэн цахим хуудсыг хариуцах алба хаагчийг даргын тушаалаар томилон холбогдох мэдээллийг байршуулан ажиллаж байна.

    Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ажлын болон нууцын зэрэглэлтэй тайлан дүн мэдээнээс бусад холбогдох материалуудыг байрлуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

 

 

2.1.4. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний ажлын албанаас өгсөн үүрэг, даалгаварт тусгагдсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцох.

Үзэл баримтлалд тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт хангагдаж, ажлын үр дүн дээшлэхэд нөлөөлнө.

Дүүргийн засаг даргын Тамгын газрын захиргаа, хуулийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, ДОХ-ын төв, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нэг “БАГ” болж Монгол улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэлтсийн хариуцсан 10-19 хороодын нутаг дэвсгэрт байрлах саун-массажны төв, дэн, зочид буудал, караоке-баар болон ил талбай зэрэг газруудад хамтарсан шалгалт хийж  “Хяналт” нэгдсэн арга хэмжээг ЗЗХАА-н, цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэг, дүүргийн зохих албадуудын ажилтнуудын хамт 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус хэлтсийн хариуцсан 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрлах зочид дэн буудал, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг, караоке баар зэрэг согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн 35 нэгжүүдэд шалгалт хийж, нийслэлийн худалдаа үйлчилгээний стандартын дагуу ажиллаж байгаа эсэх талаар хяналт тавьж ажиллан илэрсэн нийтлэг зөрчилд албан мэдэгдэл өгч, дутагдалыг нь засуулах арга хэмжээ авч ажилласан.

Арга хэмжээний хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-68 тоотод оршин суух Ч.Батсайхан нь хууль бусаар согтууруулах ундаа зарж байна гэх мэдээллийн мөрөөр ГХТТ-тай хамтран шалгахад БНХАУ-д үйлдвэрлэсэн гэх шошготой, Монгол улсын худалдааны зөвшөөрөл, татварын тэмдэгтийн хураамжгүй, 2 литрээр савласан 500 шил буюу 1000 литр согтууруулах ундааг хураан авч, 2 литрийг нь шинжилгээнд явуулж холбогдох шалгалтыг хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Сар бүрийн 01-ний өдөр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хязгаарлалт тогтоогдсон хуваарийн биелэлтийг шалгах” удирдамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгуулагуудыг дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарын хамт хороо хариуцсан хэсгийн байцаагчид хамтарсан шалгалт хийж согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгуулагуудыг сонголтоор 39 дэлгүүр, 4 үйлчилгээний газрыг шалгахад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олз бадрах” 8 нэрийн дэлгүүрээс стандартын бус байж болзошгүй “Шим” нэртэй согтууруулах ундаа 28 шил буюу 20,25 литр согтууруулах ундаа хураан авч мэргэжлийн хяналтын хэлтэст хүлээлгэн өгч, шинжилгээнд хамруулан ажиллаа.

 

 

2.1.5. Алба хаагчдад  шинээр батлагдан гарсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж бусад эрх зүйн актын талаарх мэдээллийг шуурхай хүргэн, судлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах.

Алба хаагчдын мэдлэг ур чадвар дээшилж, үйл ажиллагааны үр дүн ахихад нөлөөлнө.

Тайлант хугацаанд хэлтсийн “2015 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу ЦЕГ-ын даргын 2014.12.19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, ЦБҮАЖ /код-307.5.2/ “Бусад албадтай хамтран ажиллах”, “Дотоод аюулгүй байдлыг хангах нь” зэрэг нийт 13 сэдвээр нийт алба хаагчдыг Даваа, Лхагва гарагт хичээл сургалтад хамрууллаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын  Дээд  шүүхийн  Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтран баталсан "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах" тухай 2011 оны 87/111/118 дугаар захирамж, тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх” тухай албан даалгавар, 2015 оны 01/06 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг болон бусад цаг тухай бүр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллаа.

 

 

Гурав. ”Мэргэшсэн үйл ажиллагаатай болох” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг

хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ

 

3.1. Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг нэг мөр, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх.

3.1.1. “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан санал хүргүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэн боловсронгуй болно.

“Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Хуулийн хэлтсээс ирүүлсэн төслүүд дээр тухай бүр  санал боловсруулан хүргүүлж ажиллаа.

 

 

3.1.2. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан цагдаагийн байгууллагын алба хаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.

Алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, ажлын чиглэл тодорхой болж, хариуцлагын механизм боловсронгуй болно.

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан цагдаагийн байгууллагын алба хаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан дарга, ахлах, алба хаагчдаас гаргасан саналуудыг нэгтгэн холбогдох газарт нь хүргүүлэн ажиллаа.

 

 

3.2. Хуулиар хүлээлгэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын уялдааг бэхжүүлэх.

3.2.1. Урьд онуудад үйлдэгдээд гэмт этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг газар, хэлтсийн дарга нар биечлэн танилцаж, шалгах төлөвлөгөө гарган нөхөн илрүүлэх, шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох.

Гэмт хэрэг илрүүлэх, оргон зайлсан этгээдийг олж тогтоох ажил эрчимжинэ.

Эхний 5 сарын байдлаар 126 хэргийг сэргээн шалгаж, 24 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 82 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай шийдвэрлэсэн байна.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 14 хэргээс улсын хэмжээнд зохион явуулсан “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 7 хэргийг сэргээн шалгаж, оргон зайлсан 7 этгээдүүдийг олж тогтоож, 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай шийдвэрлэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 26 хэргээс 25 хэргийг сэргээж, эрэн сурвалжлах АСАП санд бүртгэлтэй гэмт хэрэгт сэрдэгдсэн болон хаана байгаа нь тогтоогдохгүй байсан сэжигтэн, гэрчүүдийг эрэн сурвалжилж олж тогтоон, 8 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 9 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гарган нийт 17 хэргийг шийдвэрлэсэн байна. 

 

 

3.2.2. Нууц, далд аргаар бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэхэд гүйцэтгэх ажлыг чиглүүлж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Гэмт хэргийн илрүүлэлт ахина.

Хэлтсийн хариуцсан хороондын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажилд албадын хүчийг дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга болон эрүүгийн ахлах төлөөлөгч нэгтгэн зохион байгуулж хариуцан хорооны эрүүгийн төлөөлөгч нарыг шууд үүрэг хүлээн бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэргүүдийн үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үнэлэлт дүгнэлт хийж гүйцэтгэх ажлын чиглэлээр мэдээ, мэдээлэл цуглуулах, хороо хариуцсан алба хаагч нараар биечилсэн сурвалжлага хийлгэх ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

 

 

3.2.3. Гэмт этгээд нь тогтоогдоогүй бусдын эд хөрөнгийг хулгайлах, түүний дотор мал хулгайлах гэмт хэргүүдийн судалгааг гарган, урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд дүүрэг дэх  цагдаагийн хэлтсүүдийн ажлыг уялдуулан чиглүүлж, үр дүнг тогтмол тооцож ажиллах.

Тухайн гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин ахихад нөлөөлнө.

    Хариуцсан нутаг дэвсгэртээ урьд өмнө нь малын хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан болон энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн талаар мэдээ мэдээлэл цуглуулан, хил залгаа цагдаагийн хэлтсүүдтэй хамтран ажиллах албан бичиг явуулж нэгдсэн арга хэмжээний үед болон цаашид хамтран ажиллах талаар хариуг авч ажилласан.

    Цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа малын хулгайн урд оны хэргийн судалгааг тоо бүртгэл хариуцсан ажилтнаар  гаргуулан авч, шалгах төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу хэргүүдийг илрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг Гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран хийсэн.

 

 

3.2.4. Нутаг дэвсгэрийн төр захиргаа, хууль хяналтын байгууллага, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран мал хулгайлах болон анхаарал татсан зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулах.

Төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагаа сайжирна.

     Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн хохирол ихтэй, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа ба хулгайн гэмт хэрэг ялангуяа халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажилд дагнасан алба хаагчдыг сурган дадлагажуулан тус дүүргийн 12 дугаар хороонд байрлалтай  Шонхор зах, Нарантуул 2 захуудад Шинэ жил, Цагаан сар зэрэг нийтийг хамарсан баяр ёслолын үеэр хүч нэмэгдүүлэн ажиллуулсан үр дүнгээ өгч энэ төрлийн 4 хэргийг нөхөн илрүүлжээ. 

 

 

3.2.5.  Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран нийслэлийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргосон сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжилж олох ажлыг тасралтгүй зохион байгуулж, үр дүнг тооцох.

Оргон зайлсан этгээдийг олж  тогтоох ажил эрчимжинэ.

Нийслэлийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан сэжигтэн, ялагдагчийг эрэн сурвалжилж олж баривчлах, харилцан мэдээлэл срлилцох ажлыг хил залгаа дүүргүүд болон  хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн холбогдох албадтай хамтран зохион байгуулж байна.

 

 

 

 

3.2.6. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчийн нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгийг битүүмжлэн хамгаалах ажлын үр дүнг сайжруулах арга хэмжээ авах.

Хохирогчийн эрх ашгийг хамгаалахад нөлөөлнө. Удирдлагаас тавих хяналт сайжирч хохирол нөхөн төлүүлэлтийн хувь ахихад нөлөөлнө.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон иргэнд хохирлоо барагдуулахад нь хуулийн хүрээнд өөрийн чиг үүргийн дагуу ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлэх, хохирсон иргэнд энэ талаар зөвлөгөө өгөх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирлээ.

    Эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад ............... сая төгрөгийн хохирол учирсны ............ сая төгрөгийг нөхөн төлүүлж .............. төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авсан тоо мэдээ гарсантай холбогдуулан хохирол нөхөн төлүүлэлтийг ахиулах, гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажилд хэрэг бүртгэлт хариуцсан ахлах орлогч, мөрдөн байцаалтын ажил хариуцсан ахлах орлогч нараас тавих хяналтыг сайжруулах үүргийг Цагдаагийн хэлтсийн зөвлөлийн 03 дугаар хуралдаанаар ажил дүгнэх босго үзүүлэлт гаргасантай холбогдуулан үүрэг чиглэл өгч биелэлтийг дараагийн зөвлөлөөр тооцохоор төлөвлөөд байна.

 

 

3.2.7. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээ, мэдээлэл бүрийг бүртгэн шуурхай шалгаж, шийдвэрлэлтэд удирдлагаас тавих хяналтыг дээшлүүлэх.

Иргэдэд үзүүлэх ажил үйлчилгээ хүртээмжтэй болж, шуурхай байдлын түвшин ахина.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүрийг хүлээн авч, бүрэн гүйцэт бүртгэх хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /Код 202/-д заасны дагуу хүлээн авсан гомдол мэдээлэлд дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга шууд хариуцаж, хяналтын хуудсыг бүрэн гүйцэт бичүүлэх ажиллагаанд дарга, ахлахууд тогтмол танилцаж, тоо бүртгэл мэдээлэл судалгааны ахлах мэрэгжилтэн Монгол улсад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлийн заавар журмын дагуу эрүүгийн хэргийн тоо бүртгэлийн санд маягт бичүүлэх, хуулийн хугацаанд шийдвэрлэлтийг бүртгэн долоо хоног бүрийг Лхагва гаригт нийтийн ярианд тулгалтыг явуулах хэвшмэл болсон байна. Иргэд болон аж ахуйн нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн 10070  өргөдөл гомдол мэдээ, мэдээллийг бүртгэн авч хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдад хүлээлгэн өгч өргөдөл гомдол мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд хяналт тавьж өдөр тутам гомдол мэдээллийн санд шивж сан бүрдүүлж ажилласан.  Хүлээн авсан гомдол мэдээллийг төрлөөр нь  авч үзвэл гэмт хэргийн шинжтэй 878, захиргааны зөрчлийн шинжтэй 1740, бусад дуудлага мэдээлэл 7391  байна. Шалгаж буй гомдлыг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл  бусдын бие махбодид гэмтэл учруулах 276, булаах 21, дээрэмдэх 64, залилах 69, хулгайлах 671, хүний амь нас хохирсон 66, танхайрах 7447, хүчиндэх 24,  бусдаар 1427  гомдол бүртгэгджээ.

            Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл тайлангийн хугацаанд хүлээн авсан 10070 гомдол мэдээлэл шалгаснаас 494 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 372 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 477 гомдолд захиргааны арга хэмжээ авч хаасан байна.

Түүнчлэн гомдол мэдээллийн мөрөөр хийж гүйцэтгэсэн ажлын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, ахлах орлогч нараас хяналт тавьж хойшлуулшгүй ажиллагааг дутуу хийсэн тохиолдолд даалгавар, зааварчилгааг өгөх, гомдол гаргагчдад бичгээр хариу өгөх загвар маягтыг гарган хөтлүүлж байна.

 

 

3.2.8. Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд баяжилт хийх, гэмт хэргийн болон туслах тоо бүртгэлийн зааврын хэрэгжилтэд тавих хяналтыг дээшлүүлэх чиглэлээр боловсруулсан зөвлөмжийг хэрэгжүүлэн, биелэлт, үр дүнг тооцох.

Үйл ажиллагаанд холбогдох журам зааврын хэрэгжилт хангагдаж, ажлын үр дүн ахихад нөлөөлнө.

Монгол улсад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлийн заавар журмын дагуу эхний улирлын байдлаар мэдээллийн санд давхардсан тоогоор эрх бүхий алба хаагчдаас гомдол мэдээллийн санд 19363 маягт, гэмт хэргийн тоо бүртгэлийн санд 3112 маягт, захиргааны зөрчлийн санд 2741 маягтыг оруулсныг тасгийн дарга, ахлахуудаас хянасан төлөвт авч, мэдээлэл судалгааны мэргэжилтэн нараас бүртгэсэн төлөвт оруулж ажиллажээ.

Тоо бүртгэлийн заавар журмын дагуу маягтыг бичих, санд нэвтрэх ажлыг тогтмолжуулах чиглэлээр санд маягтыг нэн даруй, тэр даруй оруулах шаардлагыг тогтмол тавьж, гомдол мэдээллийн шийдвэрлэлт хугацааг 7 хоног бүрийн Лхагва гарагуудад, бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн тулгалтыг 10 хоногоор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албадыг хэргийн шийдвэрлэлт, үлдэгдэл хэргийн тулгалтыг сарын ажлын мэдээг албадын чиглэлээр гаргуулан тулгалтыг явуулж байна. 

Хэлтсийн хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн хөдөлгөөн тоо мэдээ тогтмол өөрчлөлт орж байгаатай холбогдуулан ажлын хэсгийг 2 удаа томилж 2014 оны жилийн эцсийн байдлаар, 2015 оны 01 дүгээр улирлын байдлаар тооллогыг хийж дүнг Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэв.

Мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн албан бичиг, ажлын чиглэлийн дагуу хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөний тулгалт, сангийн ашиглалт, шинээр бүртгэсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл тэдгээрийн ашиглалт, практикт гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тухай бүр санал хүргэж ажиллажээ.

 

 

3.2.9. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдал түүнд нутгийн төр, захиргааны байгууллагаас анхаарах асуудлын талаар мэдээлэл оруулж, тодорхой асуудлаар шийдвэр гаргуулан хамтран ажиллах.

Хамтын ажиллагаа сайжирч, ажлын үр дүнд ахиц гарна.

Засаг даргын Тамгын газрын захиргаа, хуулийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, ДОХ-ын төв, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг “БАГ” болж Монгол улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, “Эрүүгийн хууль”-ийн 190 дүгээр зүйлийн 190.1, 190.2, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 226, “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэлтсийн хариуцсан 10-19 хороодын нутаг дэвсгэрт байрлах саун-массажны төв, дэн, зочид буудал, караоке-баар болон ил талбай зэрэг газруудад хамтарсан шалгалт хийж  “Хяналт” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 2015.02.03-ний өдөр 15:00-17:00 цагийн хооронд “Соёл урлаг”-ийн их сургуулийн зааланд “Томоогүй явж боллоо ээжээ”  сэдэвт архины хор холбогдолын талаар Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монгол Улсын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг ТББ-гатай хамтран дүүргийн 1-19 дүгээр хороодын дунд зохион явуулсан сургалтанд 10-19 дүгээр хороодын нутагт оршин суудаг архины хамааралтай гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болон байнга архидан согтуурч орчиндоо түгшүүр төрүүлдэг 65 иргэдийг хороо хариуцсан хэсгийн байцаагч нарын хамт оролцуулан  тэнд архины хор хөнөөл, хэрхэн архинаас гарах талаарх сургалтанд хамруулсан.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын хуулийн хэлтсийн мэрэгжилтэн, ИТХ-ын ГХУСАЗЗөвлөлийн нарийн бичиг Туяа нар оролцож нийт 300 гаруй иргэдийг хамруулсан.

Цаашид хороод бүрд “Эрүүл идэвхитэй амьдрал” клубийг байгуулан ажиллах чиглэлээр хамтран ажиллахаар болсон.

Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн, хорихоос суллагдсан Сүхээгийн Баярсайхан нь  хорооны хамтарсан багт гэр олгож өгөх талаар хандсаны дагуу хүсэлтийг судлан үзэж Чингэлтэй дүүргийн Тамгын газарт хандаж улмаар хамтарсан баг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 хантай шинэ гэр олгосон болно.

Хорихоос хугацааны өмнө тэнсэн суллагдсан ЧД-ийн 15-р хороо Жаргалантын 62-967 тоотод бүртгэлтэй Хоодой овогтой Наранцэцэгийг нийгэмшүүлэх зорилгоор дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих инкубатор төв”-д хамтарсан баг хандсаны дагуу тус төвд гутлын эсгүүрчний ажилд оруулсан байна.

2015 оны 03 дугаар сарын 30 наас 03 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны зөрчил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад С.Ганбаатар 10,11,12,13 дугаар хорооны хэсгийн байцаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн алба хаагч нарын хамт 10-13 дугаар хорооны нутаг дэвсэгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто угаалга, автомашийн засварын” газруудад  13:00-18:00 цагуудийн хооронд иргэдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн бүргэл судалгаанд авач нийт автомашин  засварын газар 7, авто угаалгын газар 4-ийг шалгасан байна.

 

 

3.2.10. Эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг чанартай зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах.

Гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахад нөлөөлнө.

 “Хяналт” нэгдсэн арга хэмжээг дүүргийн зохих албадуудын ажилтнуудын хамт 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус хэлтсийн хариуцсан 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрлах зочид дэн буудал, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг, караоке баар зэрэг согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн 35 нэгжүүдэд шалгалт хийж, нийслэлийн худалдаа үйлчилгээний стандартын дагуу ажиллаж байгаа эсэх талаар хяналт тавьж ажиллан илэрсэн нийтлэг зөрчилд албан мэдэгдэл өгч, дутагдалыг нь засуулах, 1 аж ахуйн нэгжийг буюу Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” баарыг 200.000 төгргийн шийтгэвэрээр торгох арга хэмжээ авч ажилласан байна.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч нар хэлтсийн удирдлагаас үүрэг чиглэл авч, Сар шинэ арга хэмжээний хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шатахуун түгээх станцад 9, банк, банк бус бэлэн мөнгө ихээр төвлөрдөг аж ахуйн нэгжид 11, барьцаалан зээлдүүлэх газарт 12 мэдэгдэл өгч биелэлтийг нь тооцсон, Захиргааны хяналттай тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, хорихоос суллагдсан 242 ялтантай уулзаж тэмдэглэл хөтлөн баталгаа гаргуулан ар гэртээ нь уулзсан, сэтгэл мэдрэлийн өвчтэй байнгын эмчийн хяналтанд байдаг 8 хүнтэй уулзаж ар гэрийнхнээс нь гадагш хараа хяналтгүй гаргахгүй байх талаар зөвлөгөө өгсөн, галт зэвсэг эзэмшдэг 12 иргэнтэй уулзсан, орон гэрээсээ гараад сураггүй алга болж зарлагдсан 29 хүнийг олж эрэн сурвалжлалтыг нь зогсоож санд шивж ажилласан, обьектын судалгаанд бүртгэлтэй гэр орон орчиндоо байнга түгшүүр төрүүлдэг архаг архичин 49 иргэнтэй уулзаж зөвлөгөө өгсөн, гэмт хэрэг захиргааны зөрчилд өртөж болзошгүй 44 иргэнтэй уулзаж шаардлагатай 14 хүнийг эрүүгийн албаны алба хаагч нартаа уулзуулсан, баяр ёслолоор ажлын байр, аж ахуйн нэгжээ удаа хугацаагаар орхиж явах тохиолдолд анхаарах тухай зөвлөмжийг хүнсний дэлгүүр, дэн буудал, баар караоке, РС тоглоомын газар, халуун ус, дугуй засвар зэрэг  270-г тарааж ажилласан.

2015.04.08-аас 2015.05.15-ны өдрийн хугацаатай зохион байгуулах Гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргах, үйл ажиллагааг шалгах, ГХХТХууль, ЦБҮАЖ-ын /код 605/ “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх, гэрчилгээ олгох, хяналт тавих” болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг шалгах удирдамжийн дагуу салбар төлөвлөгөө боловсруулан, шалгалтыг хэрэгжүүлэх алба хаагч нарт хийж гүйцэтгэх ажил, анхаарах асуудлуудыг тусгасан зөвлөмжийг боловсруулан хүснэгтийн хамт олгож, арга хэмжээний хүрээнд харуул манаатай байгуулагуудын судалгааг шинэчлэн гаргахаар ажиллаж, дүнг хугацаанд нь хүргүүлсэн.

“Ногоон байгууламж” хэсэгчилсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгуулж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

            “Мэдэгдэл-Хяналт-Шалгалт” нэгдсэн арга хэмжээг 45 хоногийн хугацаатай зохион байгуулж дүнг 7 хоног бүр тооцоохоор ажиллаж байна.

            Хорих ялыг нь тэнсэн харгалзсан болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сууллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах аяны хүрээнд хэлтсийн даргын тушаалаар “Захиргааны хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаж, дүүргийн 1-р прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн хийж, аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлаа тодорхойлон ажиллаж байна.