/ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН

2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2015.06.02                                                                                                   Улаанбаатар хот

 

Тус цагдаагийн хэлтсийн шинэчилсэн бүтцийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхой нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсийн орон тоо батлах тухай” 315 дугаар тушаалаар офицер 90, ахлагч 69, энгийн 8, бүгд 167 орон тоотойгоор баталсан бөгөөд мөн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 752 дугаар тушаалаар жижүүрийн мөрдөн байцаагчийн 4, хэрэг бүртгэгчийн 2 орон тоог нэмж баталснаар нийт 173 орон тоотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Тус цагдаагийн хэлтэс нь 2015 оны эхний хагас Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн төв байгууллагаас гарсан тушаал, шийдвэр, Төрийн албаны зарчим, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх цагдаагийн ажил, үйлчилгээг сайжруулах, хуульд заасан эрх, үүргээ биелүүлэх, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Аюулгүй байдлын хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамтарсан шалгалтын комисст тус хэлтсээс 2014 онд байгууллагын дотоод аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажлын 7 бүлэг, 33 заалт бүхий биелэлтийг нэг бүрчлэн танилцуулан, алба хаагчдын өрөө тасалгаа, үйл ажиллагааг шалгуулсан бөгөөд цаашид тус хэлтсийн дотоод аюулгүй байдлыг хангахад цонхны хамгаалалтын төмөр, хяналтанд авагдаагүй байгаа хэсгүүдийг харах камер, хэрэг хадгалдаг өрөөнүүдэд хулгайн дохиолол, дотуур телефон холбоо зэрэг зүйлсүүд шаардлагатай байгаа талаарх танилцуулгыг гарган хүргүүлэв.

Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/89 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн иргэдэд тайлан тавих хуваарийг гарган Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарт танилцуулан баталгаажуулсан.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын  Дээд  шүүхийн  Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтран баталсан "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах" тухай 2011 оны 87/111/118 дугаар захирамж, тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх” тухай албан даалгавар, 2015 оны 01/06 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг болон бусад цаг тухай бүр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх 2015 оны үйл ажиллагааны салбар төлөвлөгөөг боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд “Алба хаагчдаас гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоож, энэ чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажил зохиох”, “Албан үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга механизмыг боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой саналуудыг боловсруулан ЦЕГ-ын ДХАБГ-т хүргүүлэн хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Батлагдсан тайлан тавих хуваарийг хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, хэсгийн байцаагч нарт танилцуулан, бэлтгэл ажлыг хангуулан иргэд оршин суугчдад зарыг тараан 2014 оны 01 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд хуваарьт өдрүүдэд хороодын иргэдэд зөвлөлийн гишүүн, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр тайлан тавих ажлыг зохион байгуулж, дүнг тооцож ажиллав.

Хариуцсан нутаг дэвсгэрийн 10-19 дүгээр хороодын 165 иргэд, оршин суугчдад тус хэлтсийн 2014 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний нэгдсэн тайланг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00-12:30 цагийн хооронд ЧД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Тайлангийн хуралд УБХЦГ-ын ХНСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа А.Гансүх, хэлтсийн дэд бөгөөд ГХТТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Энхбаяр, ДҮТ-ийн дарга, цагдаагийн хошууч Ц.Баянмөнх, НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Д.Онон, ЧД-ийн ЗЦТ-ийн дарга, цагдаагийн хурандаа н.Мөнхбаатар нар оролцож 6 иргэн оршин суугчдын санал, хүсэлтийг хүлээн авч, хариулт мэдээлэл тайлбарыг өгсөн болно. Мөн тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн иргэдээс Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, тус хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг авч, нэгтгэн УБХЦГ-ын ХНСХ-т хүргүүлэн ажиллаа.

Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах журам, хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг алба хаагчдад танилцуулан, алба хаагчдаас гаргасан сургалтын сэдвийн санал болон 2015 онд сэтгэл зүйчдийн багтай хамтран зохион байгуулах ажлын захиалгын саналыг нэгтгэн ХНСХ-т хүргүүлэв.

Хэлтсийн дотоод зохион байгуулалтаар иргэд хүлээн авах танхимыг тохижуулж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/146 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу энэ оны 2 дугаар улиралд сургалтанд хамрагдах алба хаагчдын нэрсийг гаргаж хүргүүлсэн.

Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 онд Цагдаагийн байгууллагаас хариуцсан нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 2014 оны 12 дугаар сарын 25-аас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний хооронд хороодын “Иргэний танхим”-д хуваарийн дагуу хороо хариуцсан хэсгийн байцаагч, хорооны Засаг дарга, Нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай тус хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, ахлах байцаагч, хороо хариуцсан хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтнууд тус тус оролцож, хороо хариуцсан хэсгийн байцаагчид 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан.

Иргэдээс ирсэн санал, гомдол, шүүмжлэл, хүсэлтийг тайлангийн хурлаар хүлээн авч, тухай бүрт нь эрх бүхий албан тушаалтнууд, хороодын Засаг дарга, НИХ-ын дарга нар хариулт өгч, харилцан ярилцсан болно.

Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 онд Цагдаагийн байгууллагаас хариуцсан нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 2015 оны 01 дүгээр сарын хоёрдугаар хагаст хороодын “Иргэний танхим”, хэлтсийн хурлын танхимд хороодоос 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа зохион байгуулсан ба эдгээр хурлуудад хороо хариуцсан хэгсийн байцаагчид оролцсон байна. 

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нэр дэвшин дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Н.Оюунгэрэл сонгогч нартайгаа уулзсан уулзалтанд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Наранцацралын баталсан “Төлөөлөгчийн нэг өдөр“ өдөрлөгийн удирдамжийн дагуу 19 дүгээр хорооны хэсгийн байцаагч,цагдаагийн ахмад Д.Эрдэнэбат, хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад М.Идэрболд нар оролцож хэлтсийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл хийсэн.

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга тус хэлтсийн хурлын зааланд хорооны ахмадуудыг хүлээн авч 140 гаруй ахмадтай уулзсан. Уг арга хэмжээнд хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо оролцсон болно.

Тус хэлтэс нь эхний 5 сарын байдлаар 812.085.500 төгрөг хувиарлагдан төсвийн урсгал санхүүжилт хувиарлагдсан. Үүнээс: Үндсэн цалин 727.000.000 төгрөг, Тээвэр шатахуунд 39.104.200 төгрөг, хоолонд 5.959.261 төгрөг, түлш халаалт 5.307.969 төгрөг, гэрэл цахилгаанд 5.346.152 төгрөг, цэвэр бохир усанд 1.804.070 төгрөг, бичиг хэрэгт 2.589.300 төгрөг, нои хэвлэлд 67.900 төгрөг, бага үнэтэй хурдан элэгдэх зүйл 172.600 төгрөг, нормын хувцас, зөөлөн эдлэл 250.000 төгрөг, урсгал засвар 1.968.000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлөр хураамж 1.263.400 төгрөг, ЭМД 15.112.500 төгрөг төлж 12.268.012 төгрөгийн өглөгтэй гарч байна. Мөн ХАОАТ-т 73.880.919 төгрөгийг өглөг үүссэн.  Банкин дахь харилцах дансны үлдэгдэл 6.024.548 төгрөг байна.

Дүүргийн Засаг даргаас эрх шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах зорилгоор хэлтсийн албан хэрэгцээнд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж тендерт оролцох байгууллага руу үнийн санал хүргүүлж, тендерийн урилгыг дүүргийн сайтад байруулан тендэрт шалгарсан компаниас 20.840.000 төгрөгний техник хэрэгслийг нийлүүлж ажилласан.

Тайлангийн хугацаанд иргэд болон аж ахуйн нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн 10070  өргөдөл гомдол мэдээ, мэдээллийг бүртгэн авч эрх бүхий алба хаагчдад хүлээлгэн өгч өргөдөл гомдол мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд хяналт тавьж өдөр тутам гомдол мэдээллийн санд шивж сан бүрдүүлж ажилласан.  Хүлээн авсан гомдол мэдээллийг төрлөөр нь  авч үзвэл гэмт хэргийн шинжтэй 878, захиргааны зөрчлийн шинжтэй 1740, бусад дуудлага мэдээлэл 7391  байна. Шалгаж буй гомдлыг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл  бусдын бие махбодид гэмтэл учруулах 276, булаах 21, дээрэмдэх 64, залилах 69, хулгайлах 671, хүний амь нас хохирсон 66, танхайрах 7447, хүчиндэх 24,  бусдаар 1427  гомдол бүртгэгджээ.

            Гомдол мэдээллийн санд: Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл тайлангийн хугацаанд хүлээн авсан 10070 гомдол мэдээлэл шалгаснаас 494 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 372 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 477 гомдолд захиргааны арга хэмжээ авч хаасан байна. Одоогийн байдлаар үлдэгдэл  68 гомдол ажиллагаанд  байна.

            Эрүүгийн хэргийн санд: дүүргийн прокурорын газраас дээрх хугацаанд нийт 408 гомдолд эрүүгийн хэргийн дугаар авч шийдвэрлэсэнээс гэмт хэргийн санд, харьяаалалаар шилжүүлсэн, хэрэгсэхгүй болгох саналтай, хохирогч иргэн, хохирол, сэжигтэн яллагдагчийн маягт нийт  2538  тус тус санд оруулсан байна.

            Туслах тоо бүртгэлийн санд: нийт 2473  иргэнийг 12.276.000 төгрөгөөр торгож, өөрийн шийтгэврээр 79 хүнийг 3.320.000 төгрөгөөр торгож, шүүхээр 140 хүнийг 7-30 хоног баривчилсан тухай  санд  шивж оруулсаныг хянаж, бүртгэсэн байна.

             Тайлан судалгаа: дээрх хугацаанд жил, сарын эцсийн байдлаар гэмт хэрэг, гомдол мэдээлэл, захиргааны зөрчлийн мэдээллийг 5 удаа  хүснэгтэн хэлбэрт оруулж албадуудад тараан өгч үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн. Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй хэргийн жагсаалтыг 21 удаа гаргаж хэлтсийн дэд дарга, эрүүгийн ахлахад танилцуулсан. Мөн шийдвэрлэгдээгүй хэргийн жагсаалт, 20-с дээш хоногтой гомдлын жагсаалт зэргийг гаргаж танилцуулсан. Шийдвэрлэгдээгүй гомдол мэдээллийн үлдэгдэлийг 15 удаа гаргаж хэлтсийн  даргад танилцуулж алба хаагч бүрээс шийдвэрлэлтийг авч санд оруулсан. Гэмт хэргийн болон захиргааны шинжтэй гомдол мэдээллийн судалгааг график болон текст хэлбэрээр гаргасан. Үйлдэгдэж бүртгэгдсэн гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн талаарх танилцуулгыг 7, 14 хоног бүр бичиж нийт 25 танилцуулгыг гаргаж албад үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшүүлсэн. Дүүргийн прокурортой өдөр тутам гомдлын мэдээллээ тулгаж эрүүгийн хэргийн жагсаалтыг авч сантай тулгаж ажилласан.

 

ХОЁР: ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ

Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон үйлдэгдэн гарсан гэмт хэргүүдийн судалгаа, нөхцөл байдлын талаар 7 хоног бүрийн Даваа гаригт мэдээлэл судалгааны ахлах байцаагч танилцуулсаны дагуу тухайн хэргүүд дээр хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нартай хамтран гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох үүрэг бүхий баг болон зохион байгуулан ажиллаж үйл ажиллагааг нь дэд дарга, ахлах нар тухай бүрд нь танилцаж үүрэг чиглэл өгч мэргэжлийн удирдлагаар ханган биелэлтийг тооцон ажиллаж хэвшлээ.

Хулгайн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох зорилгоор Хулгайн гэмт хэргийг мөрдөх ажлын хэсгийг хэлтсийн даргын тушаалаар байгуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрүүгийн албанаас тодорхой тооны алба хаагч нарыг дагнан ажиллуулж байгаа нь тодорхой үр дүнтэй ажил болсон нь хэргийн илрүүлэлт, дүн мэдээнээс харагдаж байна.

Мөн гэмт хэргийн гаралт өндөртэй хороод дээр үйлдэгдсэн хэргийн цаг хугацаа үйлдлийн арга бусад нөхцөл байдлаар нь дүн шинжилгээ хийж дүүргийн 10,12-р хороод дээр 3-5 хоногийн хугацаатай хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж эргүүлийн маршрутын чиглэлд хамруулснаар гэмт хэргийн гаралт буурч хэргийн илрүүлэлт өссөн байна.  

Эрүүгийн албаны чиглэлээр

Тайлангийн хугацаанд эрүүгийн төлөөлөгч нараас нууц далд аргаар үйлдэгдсэн 196,5 сая төгрөгний хохиролтой 227 хэрэг үйлдэл илрүүлж хэрэг бүртгэх мөрдөн байцаах албанд шилжүүлж ажиллажээ.

 Урьд оны болон энэ оны дугаартай түдгэлзүүлсэн 30 хэргийг илрүүлж ГА-ын шугамаар 178 мэдээ мэдээлэл авч холбогдох баримтжуулалтын ажиллагааг хийж ажилласан.

Оргодол 8, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 7-г баривчлан харъяалагдах албанд нь шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаах албаны ажлын талаар

            Энэ хугацаанд  урьд оны үлдэгдэл 88 хэрэг дээр шинээр 252 эрүүгийн хэрэг, харъяаллаар 24 хэрэг хүлээн авч, прокуророос нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар  ирүүлсэн 44 эрүүгийн хэрэг, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар шилжүүлсэн 5 хэрэг, түдгэлзүүлсэнээс сэргээн шалгасан 126 хэрэг, нийт 490 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 134 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай, 135 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтанд шилжүүлж, 46 хэргийг бусад хэрэгт нэгтгэн, 23 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, эрүүгийн 133 хэргийг түдгэлзүүлж одоо мөрдөн байцаалтын ажиллагаанд 112 хэрэг үлдэгдэлээр шалгагдаж байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагад гэмт хэргийн улмаас учирсан 347,938,540 төгрөгний хохирлоос 205,630,000 төгрөгний хохиролийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

Тус албанд нийт 612 эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаагаас яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 598, сэжигтэн яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлсэн 6 хэрэг, шаардлагатай гэрч хохирогч байхгүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 8 хэрэг байна.

            Хэрэг бүртгэх албаны ажлын талаар.

2015 оны нэгдүгээр улиралд иргэд байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 325 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 113 буюу 34 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн, 167 гомдолд буюу  51 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 11 гомдлыг буюу 3.3 хувийг харъяаллаар  шилжүүлж, одоо 34 гомдлын үлдэгдэлтэй байна.

        Нийт шалгаж шийдвэрлэсэн гомдлын 149 буюу 45 хувийг 5 хоногт,  142 гомдол буюу  43 хувийг 5-19 хоногт шалгаж шийдвэрлэсэн байна.

        Эрүүгийн хэрэг үүсгэсэн 113, түдгэлзүүлсэн хэргээс сэргээсэн 31, харъяаллын дагуу шилжиж ирсэн 1 нийт 122 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж явуулж 19 хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулах саналтай, 72 хэргийг  хэрэгсэхгүй болгох саналтай, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай, 30 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, одоо 18 хэргийн үлдэгдэлтэй байна.

        Шинээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан 113 эрүүгийн  хэргээс 16  хэрэг буюу 14 хувийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгуулахаар хэрэг бүртгэгчийн мэдэгдэл 3 бичсэн. Иргэд, аж ахуй нэгж байгууллагад гэмт хэргийн улмаас учирсан 63.545.000 төгрөгний хохирлоос 62.975.000 төгрөгний хохирол буюу 99 хувийг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлжээ.

Урьд оны ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргээс 6 хэргийг нөхөн илрүүлж,  31 хэргийг сэргээн шалгасанаас 2 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж,  ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр 6  хэргийг, ЭБШХ-ийн  24 дүгээр зүйлийн 24.1.2 заасан үндэслэлээр 22 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтанд шилжүүлсэн.

Бүртгэгдэх үедээ эзэн этгээд нь тогтоогдоогүй ажиллагааны 46 хэргээс 19 хэргийг илрүүлсэн бөгөөд илрүүлэлт 41 хувьтай байна.

 

ГУРАВ: ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

 СЭРГИЙЛЭХ ТАЛААР

            Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Төмөрчөдөр нийтийн хэв журам хамгаалах тасгийн удирдлага, хороо хариуцсан хэсгийн байцаагч нартай хамтран захиргааны хяналтанд байгаа ялтануудад прокурор, цагдаагийн байгууллагын зүгээс хяналт тавихад гарч байгаа алдаа, дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар зөвөлгөөн  хамтран зохион байгуулав.

            Олон нийтийн цагдаагийн ажилтанаар ажиллах өргөдөл өгсөн 4 иргэний өргөдлийн дагуу судлан Улаанбаатар хотын Цагдаагийн газар хүргүүлж сургалтанд хамруулан 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлагыг нийтийн хэв журам сахиулах чиглэлээр хийлгэн шалгалтанд тэнцсэн иргэдтйг олон нийтийн цагдаагаар томилуулан ажиллуулж байна.

            Хоногийн хугацаанд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон иргэдийн бүртгэлд хяналт тавин ЦЕГ-ын санд шивсэн байдал, эрэн сурвалжлалтыг зарлаж, олдсон тохиолдолд зогсоосон байдал, нөхөнд шивсэн эсэхийг хороо тус бүрээр хүснэгтээр 14 хоног тутамд гаргаж, хороо хариуцсан хэсгийн байцаагчдад тарааж, дүнг тооцож, өдөр тутам хоногийн мэдээг нэгтгэх, эрэн сурвалжлалтын нөхөнд өгсөн мэдээг ЦЕГ-ын сантай тулгах ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан болно.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэлийн талаар

Хороо хариуцсан хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтнууд “Зөрчлийн хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хоногийн хугацаанд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт оршин суух иргэдээс зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлж, машинт эргүүлийн алба хаагчид дуудлага, мэдээллийн дагуу очиход зөрчил гаргасан этгээд гарч зугтаасан байсан, унтаж амарсан, хаалга, хашаагаа тайлж өгөөгүй гэх хаягуудаар очиж хууль сурталчлах, шаардлагатай тохиолдолд захргааны арга хэмжээ тооцох зэрэг ажлыг хийж гүйцтэгэхдээ гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хороо хариуцсан хэсгийн байцаагчдаас хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн чиглэл гаргах саналыг авч ЭХХАБ-гч, ЭХШХАБ-гч нар дээр нэгтгүүлэх ажлыг зохион байгуулж, улмаар арга хэмжээний хугацаанд өдөр бүр болон монголын уламжлалт баяр “Цагаан сар”-ын үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэгт шилжсэн салбар төлөвлөгөөний хүрээнд хуваарьт өдрүүдэд хороо хариуцсан хэсгийн байцаагчид, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамт хариуцсан хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж хороо хариуцсан хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтнууд хэлтсийн бусад алба хаагч нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн болно.

Хамгаалалтын талаар

Хороо хариуцсан хэсгийн байцаагчид тайлангийн хугацаанд гэмт хэргийн газрын хамгаалалтанд тухай бүрт 2-3 цаг, тухай бүрт нь хойшлуулашгүй ажиллагааг хэрэгжүүлж, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийн эзэн холбогдогч, сэжигтэй этгээдийг тогтоох, гэмт халдлагын эд зүйлийг эрэн сурвалжлах чиглэлээр ажил гүйцэтгэж, гэмт хэргийн материалуудад хийсэн ажлаа илтгэх хуудсаар оруулсан. Үүний зэрэгцээ хариуцсан нутаг дэвсгэрт болон бусад дүүрэг, орон нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах зарлан мэдээллийн дагуу хариуцсан хороодын нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх газруудаар явж эд зүйлийг эрэн сурвалжлах ажлуудыг хийж, эрүүгийн албанд танилцуулан ажиллах, хэсгийн байцаагчийн ажил хариуцсан ахлах байцаагчид тэмдэглүүлэн ажиллаж байна.

            Чингэлтэй дүүргийн 13, 17-р хороо хариуцсан хэсгийн байцаагчид, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамт хариуцсан хороодын нутаг дэвсгэрт байрлах хийдүүдийн “Буян үйлдэх” хурлын хэв журмын хамгаалалтад 6-8 цаг ажилласан

            2015.05.10-13-ны өдрүүдэд Болгар улсын ерөнхийлөгч Монгол улсад хийсэн төрийн айчлалын 6 удаагийн хэв журмын хамгаалалтанд тасгийн бие бүрлдэхүүнийг зохион байгуулалтанд оруулан ажилласан.

2015.04.14-16-ны өдрүүдэд Унгар улсын ерөнхийлөгч Монгол улсад хийсэн төрийн айчлалын хэв журмын хамгаалалтанд тасгийн бие бүрлдэхүүнийг зохион байгуулалтанд оруулан ажилласан.

Гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээллийн  шийдвэрлэлт

Тайлангийн хугацаанд иргэд байгууллагуудаас нийт 20618 дуудлага мэдээллийг ЖШУА-нд хүлээн авсанаас ахуйн хүрээний 13469, гудамж тайлбайгаас 6141, аж ахуйн нэгж байгууллагаас  531 байна. Үүнээс  гэмт хэргийн 477, согтуугийн 16797, мэдээлэл 3138 байгаа болно.

Тайлангийн хугацаанд НХЖХТ-ийн алба хаагчид  2015 оны эхний 5 дугаар буюу 2014 оны 12 дугаар сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 31-ний хороонд ахуйн хүрээнд танхайрсан буюу гудамж талбайд зөрчил гаргасан нийт 2794 иргэн, аж ахуйн нэгжийг 16.290.000 төгрөгөөр торгож, шүүгчийн захирамжаар баривчлуулах арга хэмжээ авсанаас 2536 иргэнийг 12.595.000 төгрөгийн торгуулийн тасалбараар, 94 иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгжийг 3,695.000 төгрөгийн шийтгэвэрээр торгож, 164 иргэнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлуулсан байна.

Машинт явган эргүүлийн алба хаагчид хоногийн хугацаанд нийт 8455 зөрчил илрүүлэн ажилласан байна.

Хороо хариуцсан хэсгийн байцаагчид 107 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсанаас  ЭХҮТ-н 23, харъяалалын дагуу шилжүүлсэн 1, захиргааны арга хэмжээ авсан 63 нийт 106 материалыг 14 хоногт шийдвэрлэсэн байна.

Мөн хоногийн хугацаанд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх 330 иргэнээс насанд хүрээгүй хүүхэд 160-г эрэн сурвалжлалтын дуудлага, мэдээллийг хүлээн авсан байна.

Дээрх эрэн сурвалжлагдсан 330 иргэн, насанд хүрээгүй хүүхдүүдээс ЖШУА-нд хоногтоо олдсон гэж тэмдэглүүлсэн 122 боловч дараа өдрийн өглөө гэхэд 54 нийт 176 иргэн хүүхэд олдсон гэж эргэн мэдэгдсэн байна.

Тайлангийн хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс МШУТ-өөс оршин суугаа газраасаа сураггүй алга гэх 330 иргэн,  насанд хүрээгүй хүүхдээс ЦЕГ-ын санд мэдээллийг нь оруулж эрэн сурвалжлалт зарласан 289, эрэн сурвалжлатыг зогсоосон 281 байна. 

Илрүүлсэн хэрэг, зөрчил, мэдээ, мэдээллийн талаар

            а/ Илрүүлсэн зөрчил, гэмт хэргийн талаар

Тайлангийн хугацаанд буюу 2015 оны эхний 5 сард хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан хэсгийн байцаагчдаас 82 гэмт хэрэг /түдгэлзүүлсэнээс 18, ажиллагааны 61, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 3 байгаагаас бусад албадын алба хаагч нартай хамтарч илрүүлсэн 82 -г нөхөн илрүүлсэн байна.  Дээрх тоон үзүүлэлт буурсан байдал нь хоногийн мэдээнд нөхөн илрүүлсэн хэргийг 2-оос дээш алба хаагчийн нэр оруулахгүй гэж зааж өгч байгаа нь хороо хариуцсан хэсгийн байцаагч, машинт болон явган эргүүлийн алба хаагчдаас бусад албадтай хамтарч хэрэг илрүүлж түүнийгээ дүгнүүлэхэд тоон мэдээнд дурьдагдахгүй байгаа нь үнэн бодит тоон үзүүлэлт гаргахад бэрхшээл учруулж байна.

Мөн хоногийн хугацаанд машинт болон явга эргүүлийн алба хаагчдаас таслан зогсоосон 36, халуун мөрөөр илрүүлсэн 93, нөхөн илрүүлсэн 1, нийт 142 байна.

Илрүүлсэн гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл:

            Хоногийн хугацаанд танхай 75, ИЭЧЭМЭГХ 27, хулгай 83, дээрэм 6, булаалт 1, залилан 5, хүчин 11, хүн амь 0, бусад 2 нийт  байна.

Үүнээс гадна хороодын нутаг дэвсгэрт гарсан тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр хороо хариуцсан хэсгийн байцаагчид тухай бүрт нь үр дүнтэй ажиллахын зэрэгцээ, хэргийн газрын хамгаалалт хийх, хойшлуулалшгүй ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан байна.

б/ гэмт хэргийн талаар алба хаагчдаас бичсэн илтгэх хуудас, түүний шийдвэрлэлтийн талаар

Тайлангийн хугацаанд НХЖХТ-ийн алба хаагчдаас гэмт хэрэг, сэжигтэй этгээд, алдагдсан эд зүйлийн талаарх нийт 97 мэдээлэл бичиж ГХТТ-ийн эрүүгийн албанд шилжүүлсэн  тухай бүрт нь амаар сэжиг бүхий хүний талаар мэдээлэлж хамтрах ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс ахлахууд 7, хороо хариуцсан хэсгийн байцаагчид 41, хэв журмын офицерууд 26, цагдаа нар 20, ОНЦА 3 байгаагаас нийт 76 нь батлагдаж нотлох баримтыг цуглуулахаар ГХТТ-ийн эрүүгийн алба, мөрдөн байцаах албад ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлын талаар

Хэсгийн байцаагчид хариуцсан хороодынхоо 2129 айл өрхөөр зочилж, 4521 иргэнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, 1086 аж ахуйн нэгж байгууллагаар орж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нь шалган зааварчилж, согтууруулах ундаагаар үйлдчилдэг 832 цэгт хяналт тавьсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зурагт хуудас 1149, санамж, зөвлөгөө 701, сэрэмжлүүлэг 506, гарын авлага 101 тараасан.

Архидан согтуурахтай тэмцэх ажлын талаар

Тайлангийн хугацаанд машинт болон явган эргүүлийн алба хаагчид, хороо хариуцсан хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтнууд гудамж талбайгаас, аж ахуйн нэгж байгууллага, ахуйн хүрээнээс эрэгтэй 2410, эмэгтэй 76, нийт 2486 иргэнийг түр саатуулах байранд хүргүүлэхээр хэлтсийн байранд хүргэж ирсэнээс ЗЗХАА-нууд түр саатуулах байрнаас  иргэнийг авчирч, гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хэргийн холбогдолтой 1203 иргэнийг хүлээлгэн өгч, бусад иргэдэд ГХУСТХ, АСТТХ, ЗХТХ-иар яриа таниулаг хийж, зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулж, түр саатуулах байрны үйлчилгээний төлбөр төлөөгүй иргэдээс нөхөн төлүүлэх, зөрчил гаргасан иргэдэд шитйгвэрээр торгуулийн арга хэмжээ авах, шүүгчийн захирамжаар 7-30 хоногоор баривчлуулах арга хэмжээ авсан болно. 215 иргэнээс 86 иргэнээс 387.000 төгрөгийг нөхөн гаргуулсан болно.

 “Согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин бүү жолоод” гэх 100 ширхэг санамжийг хороодын нутаг дэвсгэрт байрлах 62 аж ахуйн нэгж байгууллагуудад тараасан.

Мөн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн 35 нэгжид ЗЗХАА-н, цагдаагийн ахмад С.Эрдэнэбилэг, дүүргийн зохих албадуудын ажилтнуудын хамт нийслэлийн худалдаа үйлчилгээний стандартын дагуу ажиллаж байгаа эсэх талаар хяналт тавьж ажилласан болно.

Арга хэмжээний хүрээнд 2015.01.25-ны өдөр ЧД-ийн 12-р хороо Булгийн 1-68 тоотод оршин суух Чойсүрэн овгтой Батсайхан нь хууль бусаар согтууруулах ундаа зарж байна гэх мэдээллийн мөрөөр ГХТТ-тай хамтран шалгахад БНХАУ-д үйлдвэрлэсэн гэх шошготой, Монгол улсын худалдааны зөвшөөрөл, татварын тэмдэгтийн хураамжгүй, 2 литрээр савласан 500 шил буюу 1000 литр согтууруулах ундааг хураан авч, 2 литрийг нь шинжилгээнд явуулж, ГХТТ холбогдох шалгалтыг хэрэгжүүлж байна.

Мөн 2015.01.16-ны ЧД-ийн 16-р хорооны нутаг двэсгэрт байрлах “Арвижих сан” дэлгүүрээс чанарын шаардлага хангаагүй 32 шил буюу 16 литр “Мөнхжин” гэх согтууруулах ундааг хурааж, шинжилгээнд явуулж, холбогдох шалгалтыг хийлгэхээр ГХТТ-т шилжүүлсэн.

Тайлангийн хугацаанд нийт 274 иргэн согтууруулах ундаа хэрэглэн түр саатуулахаар хэлтсийн байранд хүргэж ирсэнээс эргэтэй 262, эмэгтэй 12 байна. Үүнээс 108 иргэнийг түр саатуулах байрнаас авчирсанаас шүүхийн захирамжаар баривчилсан 19, шийтгэвэрээр торгуульсан 14 байна. Үлдэгдэл 75 иргэнээс гэмт хэрэгт холбогдсоны учир гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хүлээлгэж өгсөн 48, 27 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч явуулсан байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх Суль” ХХК-ний “Хульж” хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаа заалгүй түдгэлзүүлсэн байна. Цаашид тус хороо хариуцсан хэсгийн байцаагч, машинт болон явган эргүүлийн алба хаагч нарт тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг өгч, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Архидан согтуурахтай тэмцэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад хороо хариуцсан хэсгийн байцаагчид мэдэгдэл өгсөн, дутагдалыг нь арилгуулж хариу  авсан болно.

Хамтын ажиллагааны чиглэлээр

Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн ГХУСЗЗ-ийн нарийн бичиг Туяа, ҮҮХ-ийн Амартүвшин , Хүний рэхийн Үндэсний комиссын референт Ихтамир нартай хамтарч хариуцсан нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгжийн иргэдтэй зөвлөгөөн хийсэн болно.

 Уулзалтаар ГХУСЗЗ-ийн нарийн бичиг Туяа, ҮҮХ-ийн Амартүвшин, Хүний эрхийн Үндэсний комиссын референт Ихтамир, тус хэлтсийн ЗЗХАА-н, цагдаагийн ахмад С.Ганбаатар нар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарц, аж ахуйн нэгжүүд хүний эрх, тэдгээрийн барьцаанд тавьсан эд зүйлийг хадгалах асуудлаар ярилцсан. Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой хуулийн төсөл боловсруулагдан өргөн баригдаж байгаа тул оруулах саналыг авч, цаашид эд зүйлийн бүртгэлийн дэвтрийг нэгдсэн журмаар хэвлүүлэн гаргаж, дээрх аж ахуйн нэгжүүдэд хуваарилж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, санал асуулга явуулсан.

Засаг даргын Тамгын газрын захиргаа, хуулийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, ДОХ-ын төв, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг “БАГ” болж Монгол улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, “Эрүүгийн хууль”-ийн 190 дүгээр зүйлийн 190.1, 190.2, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 226, “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэлтсийн хариуцсан 10-19 хороодын нутаг дэвсгэрт байрлах саун-массажны төв, дэн, зочид буудал, караоке-баар болон ил талбай зэрэг газруудад хамтарсан шалгалт хийж  “Хяналт” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 2015.02.03-ний өдөр 15:00-17:00 цагийн хооронд “Соёл урлаг”-ийн их сургуулийн зааланд “Томоогүй явж боллоо ээжээ”  сэдэвт архины хор холбогдолын талаар Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монгол Улсын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг ТББ-гатай хамтран дүүргийн 1-19 дүгээр хороодын дунд зохион явуулсан сургалтанд 10-19 дүгээр хороодын нутагт оршин суудаг архины хамааралтай гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болон байнга архидан согтуурч орчиндоо түгшүүр төрүүлдэг 65 иргэдийг   хороо хариуцсан хэсгийн байцаагч нарын хамт оролцуулан  тэнд архины хор хөнөөл, хэрхэн архинаас гарах талаарх сургалтанд хамруулсан.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын хуулийн хэлтсийн мэрэгжилтэн, ИТХ-ын ГХУСАЗЗөвлөлийн нарийн бичиг Туяа нар оролцож нийт 300 гаруй иргэдийг хамруулсан.

Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэн, хорихоос суллагдсан Сүхээгийн Баярсайхан нь  хорооны хамтарсан багт гэр олгож өгөх талаар хандсаны дагуу хүсэлтийг судлан үзэж Чингэлтэй дүүргийн Тамгын газарт хандаж улмаар хамтарсан баг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 хантай шинэ гэр олгосон болно.

УБХЦГ-ын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Сар бүрийн 01-ний өдөр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хязгаарлалт тогтоогдсон хуваарийн биелэлтийг шалгах” удирдамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгуулагуудыг дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарын хамт хороо хариуцсан хэсгийн байцаагчид хамтарсан шалгалт хийж ажилласан.

Шалгалтаар тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгуулагуудыг сонголтоор 39 дэлгүүр, 4 үйлчилгээний газрыг шалгахад ЧД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олз бадрах” 8 нэрийн дэлгүүрээс стандартын бус байж болзошгүй “Шим” нэртэй согтууруулах ундаа 28 шил буюу 20,25 литр согтууруулах ундаа хураан авч мэргэжлийн хяналтын хэлтэст хүлээлгэн өгч, шинжилгээнд хамруулж байна.

Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх суль” ХХК-ний “Хульж” хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл нь түдгэлзүүлэгдсэн байгаатай холбогдуулан согтууруулах ундаа зарж байгаа эсэхийг шалгахад лангуун дээрээс согтуруулах ундаа хурааж, агуулахдаа хураасан байв.

2015 оны 03 дугаар сарын 30 наас 03 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны зөрчил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад С.Ганбаатар 10,11,12,13 дугаар хорооны хэсгийн байцаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн алба хаагч нарын хамт 10-13 дугаар хорооны нутаг дэвсэгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто угаалга, автомашийн засварын” газруудад  13:00-18:00 цагуудийн хооронд иргэдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн бүргэл судалгаанд авач нийт автомашин  засварын газар 7, авто угаалгын газар 4 –ийг шалгасан байна.

Захиргааны хяналттай хүмүүсийн талаар

Тайлангийн хугацаанд шүүхээс хорих ялыг нь тэнсэн харгалзсан 56, үүнээс ял хойшлогдсон 6, хорих ялыг нь хугацаанаас нь өмнө тэнсэн суулласан 49, хорих хугацаа нь дуусч суллагдсан 5 /хяналтын хэрэг нээх 3/ хүний материал хүлээн авч бүртгэлдээ оруулсанаас 7 материал шилжин ирсэнийг, хороо хариуцсан

СЭТГЭГДЭЛҮҮД :

organic seo india:
107.152.242.29
Paid search marketing, or PPC, relies on bought keyword phrases or search phrases to send visitors to a web page.
2019-03-16 01:24:46
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө