/ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ / Цахим өргөдөл гомдол хүлээн авах системыг сурталчлав

Цахим өргөдөл гомдол хүлээн авах системыг сурталчлав

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагад өгөх өргөдөл гомдлыг цахим хэлбэрт оруулах, иргэд өөрийн  өгсөн өргөдөл гомдлын явц, шийдвэрлэлтийн үр дүнг интернетийн орчинд хянах бололцоог хангах зорилгоор SMART POLICE  буюу  “Ухаалаг Цагдаа” Цахим өргөдөл гомдлын нэгдсэн системийг  шинээр ашиглалтанд оруулсан билээ.      

Энэхүү цахим системд иргэд,  аж ахуй нэгж байгууллагууд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн иргэд хүлээн авах хүлээлгийн танхимд байрлуулсан мэдрэгчтэй дэлгэцээр өөрийн биеэр очиж өргөдөл, гомдол өгөх, шийдвэрлэлтийн явцыг хянахаас гадна интернетийн орчинд хаана байгаа газраасааhttp://www.smartpolice.mn/ буюу “Ухаалаг цагдаа” вэб сайтаар дамжуулан хандах боломжтой.

Энэхүү ажлын хүрээнд тус хэлтэс нь 280х530 см хэмжээтэй анонсыг хэлтсийн урд талбайд иргэдийн нүдэнд ил харагдахуйц байдлаар сурталчилгааны самбарт байршуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө