/ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД ШД / Хэлтсийн 2015 оны 3 дугаар улиралын үйл ажиллагааны тайлан

Хэлтсийн 2015 оны 3 дугаар улиралын үйл ажиллагааны тайлан

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН

2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

 АЖЛЫН ТАЙЛАН

 

2015.10.05                                                                                                                  Улаанбаатар хот

 Тус цагдаагийн хэлтсийн шинэчилсэн бүтцийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Улаанбаатар хотын цагдаагийн газар, харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн бүтцийн зураглал, орон тоо батлах тухай” Б/284 дүгээр тушаалаар офицер 98, ахлагч 70, энгийн 5, бүгд 173 орон тоотойгоор баталсны дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунбат, хэрэг бүртгэгчээр цагдаагийн дэслэгч Э.Дашгаадан, холбоо мэдээллийн инженерээр цагдаагийн дэслэгч Л.Гантогтох, шууданч цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Э.Энхчингис нар томилогдож, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хороо хариуцсан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Дашдаваа, хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч М.Билэгсайхан, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Барсболд нарын асуудлыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлсэн.

Тайлангийн хугацаанд хэлтсийн даргын зөвлөлийн 9-12 дугаар хуралдааны бэлтгэл ажлын ханган зохион байгуулж ажилласан.

Тус цагдаагийн хэлтэс нь 2015 оны 3 дугаар улиралд Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн төв байгууллагаас гарсан тушаал, шийдвэр, Төрийн албаны зарчим, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх цагдаагийн ажил, үйлчилгээг сайжруулах, хуульд заасан эрх, үүргээ биелүүлэх, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

 НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

 Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Аюулгүй байдлын хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамтарсан шалгалтын комисст тус хэлтсээс 2015 онд байгууллагын дотоод аюулгүй байдлын чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын 7 бүлэг, 33 заалт бүхий биелэлтийг нэг бүрчлэн танилцуулан, алба хаагчдын өрөө тасалгаа, үйл ажиллагааг шалгуулсан бөгөөд цаашид тус хэлтсийн дотоод аюулгүй байдлыг хангахад цонхны хамгаалалтын төмөр, хяналтанд авагдаагүй байгаа хэсгүүдийг харах камер, хэрэг хадгалдаг өрөөнүүдэд хулгайн дохиолол, дотуур телефон холбоо зэрэг зүйлсүүд шаардлагатай байгаа талаарх танилцуулгыг гарган хүргүүлэв.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын  Дээд  шүүхийн  Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтран баталсан "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах" тухай 2011 оны 87/111/118 дугаар захирамж, тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх” тухай албан даалгавар, 2015 оны 01/06 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг болон бусад цаг тухай бүр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллаа.

Алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд “Алба хаагчдаас гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоож, энэ чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажил зохиох”, “Албан үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга механизмыг боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой саналуудыг боловсруулан ЦЕГ-ын ДХАБГ-т хүргүүлэн хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Архив албан хэтэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд хэлтсийн архивын өрөөг тохижуулж холбогдох бичиг баримтыг архивалсан.

Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд тус хэлтэст ирж ажилласанаар алба хаагчдын тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/146 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу энэ оны 3 дугаар улиралд сургалтанд хамрагдах алба хаагчдын нэрсийг гаргаж хүргүүлсэн.

            Үндэсний их баяр наадмын үеэр ажиллах хүн хүчний тооцоог гарган хүргүүлж нэгдсэн төлөвлөгөөнд заасны дагуу хамгаалалтыг зөрчил дутагдалгүй зохион байгуулж ажилласан.

            Хичээлийн шинэ жил эхлэх, цэцэрлэгт шинээр хүүхэд бүртгэх ажил 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс эхлэхтэй холбогдуулж сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргаж, хороо хариуцсан хэсгийн байцаагч, хороон цагдаа, ОНЦА нараар  хяналт тавиулан ажилласан.

Европын  аюулгүй байдал,хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн хурлыг зохион байгуулагдах үед зочин төлөөлөгчид, оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах салбар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний заалтуудыг хангах зорилгоор, хариуцсан нутаг дэвсгэр дэх хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүмүүс, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс, галт зэвсэг эзэмшигч нарын судалгааны дагуу зочин айлчлах үед, гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, тэдгээрт хяналт тавих, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг, хадгалдаг, тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын судалгаа, гадаад иргэдийн судалгаанд тус тус тулгуурлаж, дээрх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавих, гэмт халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар мэдэгдэл, сэрэмжлүүлэг тараах, хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэж, бэлтгэл ажлын удирдамж, төлөвлөгөө, салбар төлөвлөгөөний заалтуудыг ханган ажилласан.

Дээрх хамгаалалтуудын үеэр ээлжийн амралттай байсан алба хаагчдыг хамгаалалтанд дуудан оролцуулах, энэ хугацаанд албаны бэлэн байдлыг ханган ажиллах шаардлагыг тавьж, хангуулах арга хэмжээ авсан болно.

            Хэлтсийн алба хаагчдын холбооны хэрэгслийн дуудлагыг хуваарилж тушаалаар баталгаажуулсан.

            Нэг бүрийн тусгай хэрэгслийн ашиглалт /агсамж/  хадгалалтын судалгааг хүснэгтийн дагуу гарган шинээр хангалтаар ирсэн нэг бүрийн тусгай хэрэгслийг тавьж олгосон.

            Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн удирдамжийн дагуу дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Шүүх, Прокурорын байгууллага, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагчид болон төр захиргааны байгууллагуудын хамтарсан баг  Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад үзлэг шалгалтыг 15 хоногийн хугацаатайгаар хамтран хийж үр дүнг тооцон ажилласан.

            Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын комиссын даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 28 дугаар тушаалын үндэслэн “Хяналт шалгалтын хэсэг”-ийг Зуслан дах цагдаагийн хэсэг дээр 2015 оны 06 дугаар сарын 15-наас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал иргэдэд таргаван тахал, ой хээрийн түймэр, Ойн тухай хуулийн талаар иргэдэд сургалт, сурталчилгааг тогтмол явуулан, яриа таниулга хийж, Чингэлтэй, Гүнт, Майхан толгой, Ойн булгийн зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүлийг хот дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад зохион байгуулан ажиллуулсан.

Тус хэлтэст эхний 9 сарын байдлаар 1.499.327.900 төгрөг төсвийн урсгал санхүүжилт хуваарилагдсан. Үүнээс: Үндсэн цалин 1.347.000.000 төгрөг, тээвэр шатахуунд 71.104.200 төгрөг, хоолонд 13.170.882 төгрөг, түлш халаалт 7.067.969 төгрөг, гэрэл цахилгаанд 8.368.903 төгрөг, цэвэр бохир усанд 2.082.785 төгрөг, бичиг хэрэгт 4.650.750 төгрөг, ном хэвлэлд 67.900 төгрөг, бага үнэтэй хурдан элэгдэх зүйл 327.600 төгрөг, нормын хувцас, зөөлөн эдлэл 250.000 төгрөг, урсгал засвар 2.918.000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлөр хураамж 2.295.100 төгрөг, ЭМД 28.322.500 төгрөг төлсөн. ХАОАТ-т 105.548.847 төгрөгийн өглөг үүссэн.  Банкин дахь харилцах дансны үлдэгдэл 10.162.547 төгрөг байна.

Дүүргийн Засаг даргаас эрх шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах зорилгоор хэлтсийн албан хэрэгцээнд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж тендерт оролцох байгууллага руу үнийн санал хүргүүлж, тендерийн урилгыг дүүргийн сайтад байрлуулан тендэрт шалгарсан компаниас 20.840.000 төгрөгийн техник хэрэгслийг нийлүүлж ажилласан.

Тайлангийн хугацаанд иргэд болон аж ахуйн нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн 18836 өргөдөл гомдол мэдээ, мэдээллийг бүртгэн авч эрх бүхий алба хаагчдад хүлээлгэн өгч өргөдөл гомдол мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд хяналт тавьж өдөр тутам гомдол мэдээллийн санд шивж сан бүрдүүлж ажилласан. Хүлээн авсан гомдол мэдээллийг төрлөөр нь  авч үзвэл гэмт хэргийн шинжтэй 1664, захиргааны зөрчлийн шинжтэй 3670, бусад дуудлага мэдээлэл 13466  байна. Шалгаж буй гомдлыг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл  бусдын бие махбодид гэмтэл учруулах 524, булаах 35, дээрэмдэх 80, залилах 109, хулгайлах 994, хүний амь нас хохирсон 118, танхайрах 11215, хүчиндэх 46,  бусдаар 5704  гомдол бүртгэгджээ.

            Гомдол мэдээллийн санд: Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл тайлангийн хугацаанд хүлээн авсан 18836 гомдол мэдээлэл шалгаснаас 984 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 616 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 547 гомдолд захиргааны арга хэмжээ авч хаасан байна. Одоогийн байдлаар үлдэгдэл 87 гомдол ажиллагаанд  байна.

            Эрүүгийн хэргийн санд: дүүргийн прокурорын газраас дээрх хугацаанд нийт 616 гомдолд эрүүгийн хэргийн дугаар авч шийдвэрлэсэнээс гэмт хэргийн санд, харьяаалалаар шилжүүлсэн, хэрэгсэхгүй болгох саналтай, хохирогч иргэн, хохирол, сэжигтэн яллагдагчийн маягт нийт  4478  тус тус санд оруулсан байна.

            Туслах тоо бүртгэлийн санд: нийт 4147  иргэнийг 20.750.500 төгрөгөөр торгож, өөрийн шийтгэврээр 159 хүнийг 6.154.000 төгрөгөөр торгож, шүүхээр 166 хүнийг 7-30 хоног баривчилсан тухай  санд  шивж оруулсаныг хянаж, бүртгэсэн байна.

             Тайлан судалгаа: Дээрх хугацаанд сар, улирлын байдлаар гэмт хэрэг, гомдол мэдээлэл, захиргааны зөрчлийн мэдээллийг 9 удаа хүснэгтэн хэлбэрт оруулж албадуудад тараан өгч үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй хэргийн жагсаалтыг 27 удаа гаргаж хэлтсийн дэд дарга, эрүүгийн ахлахад танилцуулсан.

Мөн шийдвэрлэгдээгүй хэргийн жагсаалт, 20-с дээш хоногтой гомдлын жагсаалт зэргийг гаргаж танилцуулсан.

 Шийдвэрлэгдээгүй гомдол мэдээллийн үлдэгдэлийг 19 удаа гаргаж хэлтсийн даргад танилцуулж алба хаагч бүрээс шийдвэрлэлтийг авч санд оруулсан. Гэмт хэргийн болон захиргааны шинжтэй гомдол мэдээллийн судалгааг график болон текст хэлбэрээр гаргасан.

Үйлдэгдэж бүртгэгдсэн гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн талаарх танилцуулгыг 7, 14 хоног бүр бичиж нийт 36 танилцуулгыг гаргаж албад үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшүүлсэн.

Дүүргийн прокурортой өдөр тутам гомдлын мэдээллээ тулгаж эрүүгийн хэргийн жагсаалтыг авч сантай тулгаж ажилласан.

ХОЁР: НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС

 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР

 2015 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Улс тунхагласны 94”, “Хүннү гүрэн байгуулагдсаны 2224”, “Их Монгол улс байгуулагдсаны 809”, ”Ардын хувьсгалын 94 жил”-ийн ойн баярын болон соёл урлагийн тоглолтуудын үеийн хэв журмын хамгаалалтад 9 удаа, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээ, Чех улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга, Солонгос улсын ерөнхийлөгч Монгол улсад хийсэн ажлын айчлалын үеийн болон найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдсан “Үдшийн цэнгүүн”, 2015 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Даншиг наадам хүрээ цам-2015” баяр наадмын хурдан морины хамгаалалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн хурлын үеэр Оросын холбооны Улсын Холбооны хурлын төрийн Думын дарга Е.С.Нарышкин тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеийн 2 өдрийн  5 удаагийн хамгаалалтад нийт алба хаагчид сахилга ёс зүйн зөрчил дутагдалгүй ажилласан болно.

 

Эргүүлийн үүрэг гүйцэтгэлийн талаар

Хороо хариуцсан хэсгийн байцаагчид хороодын эрүү, хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт өгч тасгийн машинт болон явган эргүүлийн алба хаагчдыг эргүүлд гаргах маршрут, чиглэлийн тодотголыг сард нэгээс доошгүй удаа санал өгсөнөөр машинт эргүүлийн хяналтын цэгийг хөдөлгөөнтэй байхаар зохицуулж, хариуцсан чиглэлдээ өгөгдсөн маршрутаар хяналт тавих, явган эргүүлд ажиллах нөөц хүч хуримтлагдсан тохиолдолд эрүү хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, хүндэрч болзошгүй гудамжуудад эргүүлийн чиглэлийг ажилуулж байна.

Мөн “Иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа” сэдэвт 45 хоногийн аяны хүрээнд хороодын иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөтэй уулзалт зохион байгуулснаар тэдгээрээс гаргасан санал, гомдлын дагуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг цэг, гудамжуудад хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хороодын хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаа нарыг эргүүлийн чиглэл гарган ажилласнаар иргэд байгууллагаас ирэх дуудлага мэдээллийн тоо буурсан байна.

Авто эргүүлийн 7 авто машинаар 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэн ажиллаа.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн хурлын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын салбар төлөвлөгөөнд заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 14.00-20.00 цагт Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн 10 чиглэлд 20 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

 Гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдлын  шийдвэрлэлт

Тус хэлтсийн жижүүрийн алба нь иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 6809 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн 206, захиргааны зөрчлийн  шинжтэй  4463 , мэдээллийн  2816 дуудлага мэдээлэл хүлээн авч, хоногийн хугацаанд явган болон машинт эргүүлийн алба хаагчид шуурхай удирдлагын албаны бүрэлдэхүүн дуудлага мэдээллийн дагуу түргэн шуурхай очиж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг зохих хууль журмын дагуу хүргэж ажиллаа.

Дүүргийн 10-19 дүгээр хороодын хэмжээнд тайлангийн хугацаанд  согтуурсан үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн болон ахуйн хүрээнд танхайрсан, гудамж талбайд зөрчил гаргасан нийт 1311 иргэнийг 6.555.000 төгрөгийн торгуулийн тасалбар, шийтгэврээр 62 хүнийг 1.041.630 төгрөгөөр торгож, 13 иргэнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоногоор  баривчлуулсан байна.

Илрүүлсэн хэрэг, зөрчил эрэн сурвалжлах ажлын  талаар

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдаас 2015 оны 3 дугаар улиралд нийт 67 гэмт хэргийг хоногийн хугацаанд халуун мөрөөр нь болон нөхөн илрүүлж,  91 гэмт хэргийг  таслан зогсоож ажилласан байна.

Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 122 иргэний эрэн сурвалжлалтыг зарлан, материалыг бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП санд 80 шивж, эрэн сурвалжлах ажлын үр дүнд олж тогтоосны зэрэгцээ Эрүүгийн цагдаагийн тасагт 3 материалыг шилжүүлсэн болно.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлын талаар

Хэсгийн байцаагчид хариуцсан хороодынхоо 2381 айл өрхөөр зочилж, 9320 иргэнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, 882 аж ахуйн нэгж байгууллагаар орж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нь шалган зааварчилж, согтууруулах ундаагаар үйлдчилдэг  509  цэгт хяналт тавьсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зурагт хуудас 1591 санамж, зөвлөгөө 1131, сэрэмжлүүлэг 2400, гарын авлага 910 тараасан.

Хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух галт зэвсэг эзэмшигч иргэдээс 19 иргэн галт зэвсгээ шинээр бүртгүүлж, галт зэвсгийн гэрчилгээний хуудас дуусч гэрчилгээгээ солиулсан 24 иргэнийн гэрчилгээг УБХЦГ-ын НХЖХХ-ээс хүлээн авч бүртгэл судалгаандаа хамруулж, худалдах худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр 29 иргэн өөр дүүрэг, орон нутагт галт зэвсгээ шилжүүлэхээр бүртгүүлсэн байна.

Галт зэвсэг эзэмшигч 1 иргэн зөрчил гаргасныг 10.000 төгрөгөөр торгож, 2 иргэний галт зэвсгийг хурааж мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн.

Мөн галт зэвсгийн 194 материалыг УБХЦГ-ын НХЖХХ-ээс авчирч картжуулах ажил үргэлжилж дуусах шатандаа орсон байгаа болно.

Хороо хариуцсан хэсгийн байцаагчид Архидан согтуурахтай тэмцэх болон Тамхины хяналтын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрүүдэд тусгай зөвшөөрөлтэй согтууруулах ундаа, утаат тамхи худалдан борлуулж байгаа эсэх, цагийн хуваарийг баримталж байгаа эсэхийг шалгах зорилгоор нэгдсэн 1, хэсэгчилсэн 5 арга хэмжээ зохион явуулж, дүнг тооцож ажилласан болно.

 Захиргааны хяналттай хүмүүсийн талаар

            Тайлангийн хугацаанд хорих ял нь тэнсэн харгалзагдсан 28, хорих ял тэнсэн суллагдсан 13, хорих хугацаа нь дуусч байгаа болон дуусч суллагдсан 9 хүний материал ирсэнээс хэлтсийн даргын шийдвэрээр 3 материал нээж, захиргааны хяналтын хугацаа дууссан нийт 24 байгаагаас дахин гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хяналтын хэргийг хаасан 1, хяналтад авагдвал зохих 1 этгээд нас барсан тул материалыг хаахаар хяналтын хүний ар гэрт нь мэдэгдэж, шүүхэд тоот бичиж явуулсан. Хүлээн авсан материалуудаас 2 материалыг бусад дүүрэг, орон нутгаас шилжүүлсэн байна.

            Одоо нийт 283 захиргааны хяналтын материалыг хяналт тавин ажиллаж байна. Хороо хариуцсан хэсгийн байцаагчдын гар дээр байгаа хорихоос тэнсэн суллагдсан, хорих ялын хугацаа дуусч суллагдсан хүмүүсээс ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эсэх, эзэмшиж буй боловсрол зэргийн судалгааг гаргахаар ажилласан боловч,  дүүргийн хяналтын прокурор Төмөр-Чөдөр захиргааны хяналтын материалуудыг гар дээрээ татаж, танилцаж байсан гэх шалтгаанаар судалгааг гаргах ажил удаашралтай байна.

Мөн ЭХ-ийн 61-р зүйлд заасан үндэслэлээр хорих ял тэнсэн харгалзагдсан ялтнуудын хяналтын хувийн хэргүүдийг дүүргийн Прокурорын газарт хүргүүлж хянуулахын зэрэгцээ, ээлжийн амралтаа эдлээгүй, ажиллаж байгаа алба хаагчдын гар дээр байгаа материалуудыг авч, хувийн хэрэг хөтлөлттэй танилцаж хяналтын хувийн хэргийн гаднах нүүр хуудсыг ЭХ-ийн 61, 62, 63-т заасан үндэслэл, хорих ял нь хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ялтан, хорих ялаа эдлэх хугацаа нь дуусч суллагдсан этгээдүүдэд хэлтсийн даргын шийдвэрээр хяналт тогтоох материалуудыг өнгөний ялгаатай болгож, эхний ээлжинд хяналтын хувийн хэрэг бүрийн нүүрийг  ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Ганбаяр биечлэн гүйцэтгэж, алба хаагчдыг хэвшүүлэхээр ажиллаж байна

 Архидан согтуурахтай тэмцэх ажлын талаар

Тайлант хугацаанд гудамж талбайгаас, аж ахуйн нэгж байгууллага, ахуйн хүрээнээс эрэгтэй 1094, эмэгтэй 67, нийт 1130 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлсэн байсныг 40-65 улсын дугаартай авто машинаар эрүүлжүүлэгдсэн 35 иргэнээс тухайн үед эрүүлжүүлэх байрны ачааллаас шалтгаалан хүлээн аваагүй, эрүүлжүүлэх байранд байх хугацаанд ар гэрт нь хүлээлгэж өгсөн, газар дээр нь торгож явуулсан гэх 97 иргэнээс бусад 195 иргэнийг эрүүлжүүлэх байрнаас тээвэрлэн авч ирж, хэргийн холбогдолтой 46 иргэнийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн албадуудад хүлээлгэн өгч, бусад 149 иргэнд холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах, АСТТХ болон ГХУСТХ-ийн дагуу яриа таниулгыг хийн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гудамж талбай, ахуйн хүрээнд болон аж ахйун нэгж, байгууллагад бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдын эрх чөлөөнд халдсан, захиргааны зөрчил гаргасан хүмүүст зохих хууль тогтоомжийн дагуу нийт 1001 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчилд 5.005.000 төгрөгөөр торгуулийн хуудас, шийтгэврээр торгож, шүүхээр баривчлуулах арга хэмжээ авч, согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт 168 аж ахуйн нэгжид хяналт тавьж шалган ажиллахад зөрчил илрээгүй ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх хуулийг сурталчлах чиглэлээр зурагт хуудас 114, санамж, зөвлөгөө 88, сэрэмжлүүлэг 380-г тараан ажилласан байна.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.1-д зааснаар худалдааны журам зөрчиж, согтууруулах ундаагаар худалдаа хийсэн “Хөх суль” ХХК-ий “Хулж”  хүнсний дэлгүүр эзэн дэлгүүрийн эзэн Б.Баттөрийг ЗХТХ-ийн 30.2-т зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 20.000 төгрөгөөр торгуулж, аж ахуйн нэгжийг АСТТХ-р  200.000 төгрөгөөр тус тус торгож, 234 шил архи хураан авч дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст шийдвэрлүүлэхээр шилжүүлэн, тус компаний согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санлыг хүргүүлж ажилласан байна.

Гэр бүлийг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, Хүүхдийн чиглэлээр хийсэн ажлын талаар

Тус цагдаагийн хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр  “Хамтарсан баг-Эрчимжүүлэлт”, “Зөрчлийн хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж доорх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хариуцсан 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 2015 оны эхний 09 сарын байдлаар 20 үйлдэгдсэн бөгөөд урд оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 22.7 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 21 иргэн холбогдсоноос урд оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 5 хувиар өссөн байна.  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр 2015 оны эхний 8 сарын байдлаар 166 хүн баривчлагдсан ба урд оны мөн үетэй харьцуулахад 46 нэгжээр буюу 21.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийж хорооны хэсгийн байцаагч нарт гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай холбоотой дуудлага мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага тооцон ажиллах  чиглэл өгөн үр дүнг тооцон ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүний улмаас хохирсон иргэний судалгаа, давтамж, хүчирхийллийн хэлбэрийн судалгааг 2015 оны эхний 9 сарын байдлаар дэлгэрэнгүйгээр гарган дүүргийн 10-19 дүгээр хороодын хэсгийн байцаагч, цагдаа нарт гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл хүргүүлэн хийсэн ажлын тайланг илтгэх хуудсаар авч нэгтгэсэн.

          Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бусдыг айлган дарамтанд байлгадаг аавуудын гэр бүлийн харилцаанд дах үүрэг оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн идэвхтэй болгох, аавуудаас гаргасан уриалгыг олон нийтэд таниулах зорилгоор 10-19 дүгээр хороодын хэсгийн байцаагчид, дүүргийн ГХУСАЗСЗ, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Монголын Эрэгтэйчүүдийн нийгэмлэг, ДЗМОУБ-ын Хайлааст олон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран 10-19 дүгээр хороодын 110 иргэнийг “Эрчүүдийг эрхийг дээдлэе”  үйл ажиллагаанд оролцуулан “Оюун ухааны гэрэл”, “Гэр бүлд аавуудын үүрэг хариуцлага” сэдвээр сургалтыг орсон ба Эрүүл идэвхтэй амьдрал клубээс сургалтанд хамрагдсан иргэдэд сургагч багшийн сертификат гардуулж өгсөн. Үйл ажиллагааны зардалд 1.823.800 төгрөгийг зарцуулсан ба Дэлхийн зөн-Монголд  УОБ-ын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Дүүргийн 13-р хорооны нутаг дэвгэрт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, архины хор уршигийг олон нийтэд таниулах, архинаас гаргах зорилгоор “Гэр бүлийн хөгжлийн клуб”-ыг байгуулан клубээрээ дамжуулан хорооны архины хамраалтай иргэдэд нөлөөлөх, гэр бүлийн дулаан уур амьсгал бүрдүүлэх, нийгмэшүүлэх, чадваржуулах ажлыг эхлүүлэхээр хорооны 7 иргэний сонгон авч сургагч багшаар бэлтгэх 3 өдрийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Дэлхийн зөн-Монголд УОБ-аас 2.760.000 төгрөгийн санхүүжилт гаргасан.

 Дэлхийн зөн ОУБ-ын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд   “Гэрээр айлчлах аргачлал” төсөлд тус хорооны хэсгийн байцаагч О.Амгаланбаатар санаачлан 15-р хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга архидан согтуурдаг иргэдийг хамруулахаар “Гэр бүлийн хүчирхийлэлгүй хороо” 2 сарын аяныг эхлүүлэхээр хөтөлбөр боловсруулан, төслийн зардалыг   гаргаж саналын хамт тус байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 2015 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 140 дуудлага мэдээлэл ирсэн. Хороо хариуцсан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтанууд өдөр бүр хоногийн дуудлага мэдээллээс хорооныхоо хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг  хаягаар нь шалгаж  гэр бүлийн гишүүддээ агсан тавин, архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 15 хүнийг 75.000 төгрөгөөр, 13 хүнийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7-30 хоног баривчлуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг сануулж 86 хүнээс баталгаа бичүүлэн авсан ба 10, 12 дугаар хорооны 2 иргэнд хорооны “Хамтарсан баг”-аар кэйс нээн зөвөлгөө өгч ажиллаж байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай  хуулиар 56 хүнд хууль зүйн зөвөлгөө өгсөн.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж бүртгэгдсэн 51 дуудлага мэдээлэл ирсэн. Хороо хариуцсан хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтанууд өдөр бүр хоногийн дуудлага мэдээллээс хорооныхоо хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг хаягаар нь шалгаж гэр бүлийн гишүүддээ агсан тавин, архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 12 хүнийг ЦБ-т түр саатуулан захиргааны арга хэмжээ авсан байна. 5 хүнийг 25.000 төгрөгөөр торгож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг сануулж 6 иргэнээр баталгаа бичүүлэн авсан “Хамтарсан баг”-аар шинээр 2 кэйс нээн ажиллаж Өрх толгойлсон Хажидмаагийн гэх 7 хүүхэдтэй эхийн Жинхбатын Баасандорж, Мягмардорж, Нямдорж, Одбаяр, Очбаяр нарыг 35-р сургуульд Ган-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ нарыг 70-р цэцэрлэгт хамруулсан. Сургууль завсардсан байсан Сүхбатын Даваажаргалыг 35-р сургуульд Мөнхцогын Энхцогийг 49-р сургуульд хамруулан суралцуулж байна.

2015 оны 9-р сард  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр “Хөршийн өдөр” өдөрлөг, “Хамтарсан баг-Эрчимжүүлэлт”, “Тэнэмэл”, “Зөрчлийн хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж доорх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дүүргийн 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 2015 оны эхний 7 сарын байдлаар 14 үйлдэгдсэн бөгөөд урд оны мөн үетэй харьцуулахад 6 нэгжээр буюу 30 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 18 иргэн холбогдсоноос урд оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 5.2 хувиар буурсан. Захиргааны зөрчил 2015 оны эхний 7 сарын байдлаар 3260-ыг илрүүлж 16.295.500 төгрөгөөр торгосон. Үүнээс: Захиргааны хариуцлагын тухай хуулийн Танхайрах /21-р/ зүйлээр 1952 хүнийг 9.755.000 төгрөгөөр торгосон нь нийт зөрчлийн 59.8 хувийг, Танхайрах /21-р/ зүйлээр 88 хүн, Согтуурах   /22-р/ зүйлээр 64 хүнийг шүүхээр 7-30 хоног баривчилсан нь нийт зөрчлийн 4.7 хувийг эзэлж байна.

 Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр 2015 оны эхний 7 сарын байдлаар 154 хүн баривчлагдсан ба урд оны мөн үетэй харьцуулахад 21 нэгжээр буюу 12 хувиар буурсан үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийж Гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай холбоотой дуудлага мэдээллийг бууруулах зорилгоор “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг хариуцсан 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт  зохион явуулж байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг, хороодын нутаг дэвсгэрт тэнүүчилдэг, гэр оронгүй тэнэдэг нийт 36 иргэнийг илрүүлэн бүртгэл судалгаанд хамруулсан.

Папилон санд 12 иргэний гарын дардас мэдээллийг шинээр оруулсан ба гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга архидан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 5 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан.

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2015 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн 22а/1036 тоот судалгаагаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 147 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд “Зөрчлийн хяналт” арга хэмжээний хүрээнд хороо хариуцсан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтанууд өдөр бүр хоногийн дуудлага мэдээллээс хорооныхоо хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг  хаягаар нь шалгаж  гэр бүлийн гишүүддээ агсан тавин, архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 16 хүнийг 80.0 төгрөгөөр, 4 хүнийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7-23 хоног баривчилсан.

Архидан согтуурахтай тэмцэх тухай  хуулиар 59 хүнд хууль зүйн зөвөлгөө өгч, хэсгийн байцаагч д/ч О.Амгаланбаатар, д/ч Золбаяр нар 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр шалгаж байна. 

Удаа дараа эрүүлжүүлэгдсэн иргэдийн судалгааг гарган Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шүүхээр баривчлах шийтгэл ногдуулж, нэгдсэн бүртгэл судалгааг сар бүр гарган дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх хяналт тавин цаашид зөрчлөө давтан гаргасан тохиолдолд Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар эрх хязгаарлах арга хэмжээ авч болох талаар сануулан баталгаа бичүүлэн ажиллаж байна. 2015 оны 8 дугаар сард 1 хүнийг гэр бүлийн хүчирхийлэгчийн судалгаанд бүртгэсэн ба  “Судалгаа хяналт”-ын санд удаа дараа эрүүлжүүлэгдсэн иргэдийг бүртгэх хүснэгт байхгүй тул субьектийн архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэгчийн судалгаанд оруулж байна.  

Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цагдаагийн  хэлтсийн даргаар батлуулсан арга хэмжээнд зрхирн байгуулах төлөвлөгөөний  дагуу  “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд тус дүүргийн хариуцсан хороод нутаг дэвсгэрт тасгийн дарга, албадын  ахлахууд өдөрлөгийн үйл ажиллагаанд хамрагдаж оролцсон.

Дүүргийн 10-дугаар хороо “Иргэний танхим”-д, 11-р хороо “Иргэний танхимд” 14 цагаас 17 цагийн хооронд ,12 дугаар хороо булгийн 10 дугаар гудамжинд 15 цагаас 18 цагт, 13 дугаар хороо хорооны гадна талбайд 17-дугаар срургуулийн дэргэд 15 цагаас 17 цагт, 14-дүгээр хороо “Иргэний танхим”-д 15-цагаас 18 цагт, 15-дугаар хороо хорооны дэргэд хөл бөмбөгийн талбай дээр 15 цагаас 18 цагт, 16 дугаар согоотын 62 дугаар гудамжинд 14 цагаас 16 цагт,17 дугаар хороо “Иргэний танхим”-д 15 цагаас 17 цагт, 18 дугаар хороо 7 буудал орчим Соёмбо кино таетрийн дэргэд 11 цагаас 14 цагт, 19 дүгээр хороо “Иргэний танхим”-д 15 цагаас 18 цагийн хооронд тус тус зохион явуулсан .

“Хөршийн Өдөр” арга хэмжээнд 1434 иргэн оролцон, 1099 тараах материалуудыг иргэдэд тараан өгч өдөрлөгийн үйл ажиллагааг хөршийн холбоо тогтоох, хоорондоо танилцаж үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, амьдарч байгаа орчноо эрүүл аюулгүй байлгах чиглэлээр тодорхой төрлийн ажил арга хэмжээг зохион явуулах талаар ярилцан санал хүсэлтээ солилцож хороо хариуцсан хэсгийн байцаагчтай хамтран хороодын  нутаг дэвсгэрт гудамж бүрт хэрэгжүүлэх зорилт тавин хорооны Засаг дарга иргэдийн дунд хөршийн холбоо тогтоох гурвалсан гэрээг байгуулан энэ өдөрлөгийг сар бүр зохион явуулж байхаар иргэдэд сурталчлан ажилласан.

Өдөрлөгийн хүрээнд нийт 124  “Хөршийн хяналтын бүлэг”-ийг  10,  11, 12, 15, 13, 16-р хороодод байгуулан хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, гудамж хариуцсан “Хөршийн хяналт холбоо”-ны ахлагч нар ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.

           

ДӨРӨВ. САХИЛГА ХАРИУЦЛАГА, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ,

 СУРГАЛТЫН ТАЛААР

 Сахилга хариуцлагын чиглэлээр

            Тайлангийн хугацаанд хэлтсийн алба хаагчдын 3 дугаар улирлын сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллаа. Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Паньдсүрэнгийн удаа ажил тасалсан асуудалд албаны шалгалт явуулж Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дах хэсэгт зааснаар албанаас халах саналтай материалыг Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Мөн цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 8 алба хаагчид “Сануулах” сахилгын шийтгэл ноогдуулж, тушаалыг хувийн хэрэгт хийлгэн ажилласан.

 Соён гэгээрүүлэх чиглэлээр

   Дүүргийн Засаг даргын шийдвэрээр “Иргэдийн баяр”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд хэлтсийн үйл ажиллагааг сурталчилж, Чингэлтэй хайрхан Зүрх уулын овоог тахих ёслол, урлаг соёлын арга хэмжээ, хүчит бөхийн барилдааны үеийн  хамгаалалтыг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 20.00 цагт 15 алба хаагчийн хүчээр цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран зохион байгуулсан.

            Хууль зүйн яамны харъяа байгууллагуудын “Хууль сурталчлах өдөрлөг”-т хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж ажилласан.

 Сургалтын чиглэлээр

            “Зөвлөмж-2” эмхэтгэлээр 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр НХЖХТ-ийн алба хаагч нарт ЗҮБХАБ-гч, цагдаагийн  хошууч А.Ганбаяр сургалт орсон ба сургалтанд НХЖХТ-аас 65 алба хаагч хамрагдсан болно.

Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах ажлын хүрээнд хэлтсийн гадна, дотно орчныг цэвэрлэж, авто машины зогсоолын талбайг бетондуулсан.

Цагдаагийн байгууллагын 94 жил, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын болон хэлтсийн ажлыг олон нийтэд сурталчлах ажилд хамт олон “Төв цэнэглэдэх хүрээлэн”-ийн 16 дугаар хаалгыг хариуцан оролцож, цагдаагийн байгууллагын жагсаалд хамрагдсан болн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

ө